01

335 32 1
                                    

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.

Episode 1~[전정국]

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.

Episode 1~[전정국]

고등학교

'Сүүлийнх шүү Жаяа...' аавын хоолой машин дотроос сонсогдох аж.

Өөрийгөө өмөөрсний төлөө сольж байгаа 5 дахь сургууль минь... бас аавын ингэж хэлж байгаа гурав дахь... би өөрийгөө заримд нь хэт тэвчээргүй байсан аа хүлээн зөвшөөрөх ч би ч өөрийгөө шүүдэггүй байхад тэд лав чадахгүй.

Өмнөх хэдэн сургуулиас ялгаатай нь хувийн тодотголтой үнэтэй сургууль учраас илүү чамин хийцтэй давгүй тохижилттой байх аж.

'Азгүй амьтан' гэвч хаа газрын сургуулиуд бүгд адилхан... үнэтэй тусмаа бүр ч асуудалтай байж магадгүй.

Хэн нэгэн хөвгүүний чангаар цухалдсан аятай хэлэх дуунаар эргэж харвал саяхан орж ирсэн хаалганы хажууханд өөрөөсөө ялимгүй намхан хөвгүүнийг мөрлөж унагачхаад дээрээс нь бах таваа хангах аятай жуумалзсаар зогсох хөвгүүн харагдав.

Өөрийгөө л хичээж үзээрэй Жаяа... ядаж эхний өдрөө асуудалгүй өнгөрөөчихье...

***

'Эхний өдрөө л асуудал тариад эцэг эх чинь манай сургуульд чамайг оруулах гэж улайраад байсны шалтгаан амархан мэдэгдэж байна шүү' тиймээ тийм... өөрийнхөө асуудлыг яая гэж байж бусдын асуудалд бас орооцолдоод шинэхэн сургуулийнхаа залуухан захиралтай хөөрөлдөж суугаа минь энэ.

•Seven•JJKΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα