Хурдхан гарах үед Жонгүг ирчихсэн зогсох бөгөөд өглөөний зэврүүн салхитай байгаа учраас түүний мэдэгдэхүйц ургасан үс ийш тийш замбараагүй хийсэх бөгөөд үүнийг нь тэр хөмсгөө атралдуулсаар нухацтай царайлан болиулах гэж хичээх аж.

'Дахиад жоохон ургуулбал бүр арзайдаг болох байх даа' түүнийг шоолох аядан хэлэх үед тэр уруулаа цорвойлгон хэсэг янзлах аядсан аа болин гараараа хойш самнаад 'за явцгаая тэгэхгүй бол хоцрох нь' гэх нь тэр.

Автобусны буудал хүртэл арваад минут алхах бөгөөд энэ хооронд Жонгүг өчигдөр хэрхэн өнгөрөөсөн өө тасралтгүй ярих нь тэр.

Эцэст нь бараг л автобусны буудал дээр ирж байтал автобус ирчихсэн учир хөдлөхөөс нь өмнө түүний савчуулж байсан гараас нь барин гүйх шаардлага гарав.

Яг амжиж сууж чадсан учир дотогш ороод явах арваад буудал байгаа учир арын суудалд очин суух үед Жонгүг нааш ойртоод 'очтолоо атгаад явчихвал болох уу?' Гэх үед нь анзаарвал хэт их яарсан даа атгачихсан гараа одоо ч тавилгүй атгаж байгаагаа анзаарах нь тэр.

Тэгээд л ийм учир битүүлэг жуумалзаад яваад байж л дээ.

Гараа түүнээс угзран татаж авах үед тэр уруулаа цорвойлгосоор 'шал дэмий хэллээ' гээд толгойгоо цааш эргүүлээд үргэлжлүүлэн амандаа шулганасаар байх аж.

Түүний үйлдэл бүр нь эгдүүтэй байдаг гэж би хэлсэн бил үү... заримдаа бидний байр солигдож орхисон юм шиг санагддаг юм.

Гэрээс гарахын өмнө цүнхэлсэн удаан хэрэглээд утас нь сааралтаж орхисон чихэвчээ гаргаж ирэн утастайгаа холбоод түүнд нэг талыг нь зүүлгэх үед тэр нааш гайхан харах нь тэр.

Чигчий хуруугаараа чигчий хуруунаас нь гогцоолдох маягтай барих үед тэр уруулаа жимийн мушилзаж эхлэх нь харагдана.

'Дуугай байхгүй бол буцаагаад авчихна шүү' хэмээн гараа өргөх үед тэр хурдхан толгойгоо дохих аж.

***

'Дахиад жаахан хайгаад үзье' хэмээн Жонгүгийн шивнэх нь дуулдах аж.

Та нарт хамгийн өрөвдөлтэй түүхээ ярьж өгөх үү... би багадаа эмээ дээрээ өссөн эмээгийн охин байсан юм.

•Seven•JJKWhere stories live. Discover now