Гэхдээ үнэхээр амлая... түүнийг шүлсээ нулимах хүртэл би зүгээр л эргэж хараад алхаж байсан шүү.

'Тэрний буруу биш ээ захирлаа' 'тэгээд хэний буруу юм' хаалганы хажууд байсан хоёр хөвгүүний мөрлүүлсэн нь хажууд минь суух бөгөөд харин нөгөөх нь эмнэлэг явсан... мөрийцөхөд ч бэлэн байна.

Тэр лав энэ яваа насан даа үрийн зулай үнэрлэж чадахгүй болсон... гэхдээ эергээр хар л даа хорвоо дээр тэрэн шиг новш дахиж мэндлэхгүй.

'Тэр новш чинь л өөрөө хүн мөрлөж унгаачхаад шүлсээ нулимчихсан ш дээ' дадал болсноороо өөрийгөө өмөөрөх үг хэлэх үед захирал хөмсгөө атиралдуулан 'амаа мэдэж ярихыг хүсье, хадагтай' яриан дундуураа багахан завсар аван шүдэн дундуураа сийгүүлж ярих нь жоохон аймар л юм.

Гэхдээ юу гээч хорвоо дээр ээж гэх тэр хүн л миний шар үсийг өндийлгөх ганц хүн нь байдаг нь харамсалтай.

'Надаас болсон болохоор түүнд биш надад шийтгэлийн оноо өгчих' гэнэтхэн л биеэ тэгшлэн түүнийг хэлэх үед захирал сониучирхах аятай харсан аа 'эхнийх учраас сануулга болгоод зүгээр өнгөрөөе Жаяа... Жонгүг түүнийг дагуулаад яв, та хоёр нэг анги' 'баярлалаа' захирлын үгийг сонсоод үг дуугүй босон хаалганы хажууд ирэх үед өнөөх хөвгүүн захирал руу харан ийн хэлж бөхийгөөд надаас түрүүлж гарах нь тэр.

***

'Нөгөө, надад тусалсан болохоор хоол аваад өгөх үү?' Өдөржин залхтал минь хойноос минь гөлөрсөн Жон жаал хүү хажууд ирэн ингэж хэлэх аж.

'Идчихсэн' 'айн' түүн рүү харалгүйгээр хариулах үед тэр нүдээ бүлтийлгэсээр сонссон зүйлээ лавлан асуух аж.

'Дараагийн нэг сарын хугацаанд идэх бүх хоолоо идчихсэн болохоор холд' энэ удаа бүлтгэнэх нүд рүү нь харсаар хэлэх үед тэр 'тэгвэл тэрний дараагийн сарын хоолоо надтай идчих' хэмээн итгэл төгс хэлэх нь тэр.

Уг нь ном зохиол дээр ноомой хөвгүүд хөөрхөн охин хархаараа гацдаг биздээ... гэхдээ тэрэнд гацах гэдэг үгний г үсэг нь ч алга.

'Хөөе Жон жаалаа чи намайг сонирхоод байгаа хэрэг үү' босож зогсоод нүүр лүү нь нэлээн дөхөн хэлэх үед тэр.

'Болохгүй хэрэг үү?' гэх нь тэр.

'Тийн, болохгүй би доожоо муутай жаал хүү сонирхдоггүй болохоор далд орж үз' амлаж байна, би түүний төлөө л хэлж байна.

Тэрний царай, бие, сурлага надад ямар ч хамаагүй... гэхдээ чи надтай орооцолдож эхлэх үед чи үхэх сонголт хийж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

Хариултыг минь сонсоод тэр сонин царайлаад цүнхээ үүрэн гарахад бэлдэх надад зай тавьж өгөх аятай холдов.

'Ганцхан сар... ганцхан сарын дотор доожоогүй байхаа больчих юм бол хажуугаар нь зөрөх гурван охин тутмын хоёр нь эргэж хархаар болоод өөрчлөгдчихвөл чи надтай болзох уу?' хаалгаар бараг л гарахын алдад түүний хоолой үнэхээр итгэлтэй гэгч нь ярих нь сонсогдох аж.

'Чиний хажуугаар өнгөрсөн охин болгон чам руу эргэж хардаг болох үед би чамтай үерхсэн ч яах вэ Жон жаалаа'

'Тэгвэл сарын дараа уулзъя Жаяа' түүний инээсэн царайг хараад бодогдсон зүйл... нэг бол тэр өөртөө хэтэрхий итгэлтэй нэгэн эсвэл... тэр зүгээр л тэнэг байх.

Episode 1 ended.

To be continued ...

•Seven•JJKWhere stories live. Discover now