☆ 08 ☆

56 15 0
                                    

Түүнийг санагдуулах зүйл

      Үнэндээ Жонвон өөрийгөө Жэйд сайн гэдгээ хүлээн зөвшөөрч, түүнийг өөрөөр хардаг болсноос хойш сүртэй өөрчлөгдсөн юм байгаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үнэндээ Жонвон өөрийгөө Жэйд сайн гэдгээ хүлээн зөвшөөрч, түүнийг өөрөөр хардаг болсноос хойш сүртэй өөрчлөгдсөн юм байгаагүй. Тэд хамт өдрийн хоол иддэгээрээ идэж, хичээлгүй чөлөөт цагаараа уулзаж, байнга цавуудчихсан юм шиг явдаг хэвээрээ. Гэхдээ энэ нь ч Жонвонд амар байсан юм. Түүнд ямар нэг үйлдэл хийж Жэйг өөрөөсөө холдуулах санаа байсангүй. Үнэндээ одоо байгаа энэ байдал нь Жонвонд илүү дээр байлаа.

Учир нь тэд ямар нэг үерхлийн харилцаагүй байсан ч Жэй үргэлж түүнийг дээгүүр тавьдаг байв.

- Жонвон!

- Жэй хён..

Цэцэрлэгээсээ тарчхаад хүн ирж авахыг хүлээж байгаа хүүхэд шиг түүнийг хүлээх Жонвоныг хараад Жэй өхөөрдөн инээмсэглэхгүй байж чадсангүй. Тэгээд тэр инээмсэглэсээр хүрч ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь хоёр гараараа Жонвоны хацрыг илэх байсан юм.

- ..Хацар...өвдөөд байна.

Ийм үед Жэй Жонвоны үгийг зүгээр л нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихна. Тэр Жонвоныг өхөөрдөж ноолохдоо хэзээ ч бусдын үгийг сонсож байсан удаагүй. Өөрийг нь ч тэр.

- Өө нээрээ..!

Жэй гэнэт санан Жонвоны хацраас гараа аваад цүнхээ уудалж эхлэв. Тэгээд нэг зүйл гаргаж ирээд Жонвоны урд барьсан нь мууртай түлхүүрний оосор байлаа.

- Энэ.. юу юм?

- Түлхүүрний оосор. Өнөөдөр Сонхүнтай явж байгаад чам шиг харагдаад авчихсан юм. Хөөрхөн биш байна уу? Май чамд.

Жэй түлхүүрний оосрыг Жонвоны гар дээр тавилаа. Харин Жонвон оосрыг хэсэг харж байснаа "гэхдээ надад түлхүүр байхгүй" гэтэл Жэй нэг их тоосон шинжгүй инээснээ цүнхнийхээ урд талыг Жонвон руу харуулав. Жэй цүнхэндээ Жонвонд өгсөнтэй ижилхэн түлхүүрний оосор зүүчихсэн байх нь тэр. Жонвон түүний цүнхийг хараад нүд нь бага зэрэг томорсоор дараа нь өөрийнхөө гар дахь оосрыг харав. Хоёул ижилхэн муур байх ч өнгө нь бага зэрэг өөр аж.

Жэй хён.. надад бас өөртөө хос түлхүүрний оосор..? Хос түлхүүрний оосор...

- Над шиг ингээд цүнхэндээ зүүчих.

Жонвонд өгсөнтэйгөө ижил түлхүүрний оосроо түүнд харуулаад бахархалтай инээмсэглэх Жэйг харсан Жонвон догдлолоо нууж чадахгүйдээ толгойгоо өндийлгөж ч чадсангүй. Тэр түлхүүрний оосор луу харж байгаа мэт дүр үзүүлэн доош харсаар "...баярлалаа. Гамтай хэрэглэнэ ээ" гэхэд Жэй түүний толгойг зөөлөн иллээ.

- Тэгвэл баярлах байна.


Яах вэ.. Одоо байгаагаасаа илүү зүйл хүсээгүй ч Жэй хёны үйлдлүүд намайг илүү ихийг хүсэхэд хүргээд байх юм. Би... энэ хэвээрээ түүнтэй сайн ах дүүс, найзууд байж чадах болов уу..?

•••

- Сонхүнаа, энэ түлхүүрний оосор хөөрхөн байна уу?

Жэй түлхүүрний оосрыг хуруундаа өлгөөд Сонхүны нүүрний урд аваачхад Сонхүн нэг хөмсгөө өргөн сонин харав.

- Юу вэ, ийм юмаар яах гэж байгаа юм?

- Жонвонтой адилхан биш байна уу?

Ингэж хэлэх Жэйг харсан Сонхүн инээмээр байсан ч тэвчээд "Жонвонд авч өгөх гээд үү? Яахав Жонвон шиг хөөрхөн л юм. Аваад өгчихгүй юу даа" гэтэл Жэй толгой сэгсрэв.

- Үгүй ээ, өөртөө ч бас авах гээд. Жонвоныг санагдуулаад хөөрхөн юм.

Жэй түлхүүрний оосрыг өөрийнхөө урьд барин харахдаа инээмсэглэж байлаа. Түүнийг нь ажих Сонхүн эхлээд бага зэрэг гайхсан ч дараа нь санаа алдаад доош харав.

"Жонвоныг санагдуулсан болохоор юм биз дээ..."

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now