☆ 07 ☆

53 16 3
                                    

Валентин

      Жэйк Сонхүн хоёр хувцас авах хэрэгтэй гээд тэд хамтдаа хэсэг дэлгүүрээр яван, дараа нь караоке орж, сүүлд нь юм идэцгээхээр нэг газар орж ирэн сууцгаалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэйк Сонхүн хоёр хувцас авах хэрэгтэй гээд тэд хамтдаа хэсэг дэлгүүрээр яван, дараа нь караоке орж, сүүлд нь юм идэцгээхээр нэг газар орж ирэн сууцгаалаа. Удалгүй тэдний захиалсан хоол ирэхэд тэд хоолоо идэнгээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн валентины өдрийн талаар ярилцав. Сонхүн зөвхөн найзууд нь өгсөн шоколадыг авч, сэтгэлээ илчилсэн шоколадыг хүлээж аваагүй бол Жэйк өгсөн бүх хүний шоколадыг хүлээн авсан гэлээ. Харин Жэй нэлээн хэдэн шоколад авсан ч алийг нь ч өөртөө үлдээгээгүй бөгөөд ерөнхийдөө идэхийг хүссэн хүмүүст өгөхийг нь өгөөд, хамт хуваагаад идчихсэн гэсэн үг.

- Гэхдээ Жонвон яагаад шоколад аваагүй байдаг билээ? Ийм хөөрхөн байхад..

Сонхүн түүний хацрыг чимхэнгээ хэлэхэд Жэйк ч бас дэмжин "харин тийм. Жонвон уг нь алдартай байх төрлийн дөө" гэв. Мэдээж Жонвон дунд, ахлах сургуульдаа нэлээд алдартай байсан учраас валентин болгоноор үргэлж шоколад авдаг байсан. Гэхдээ одоо тэр шинэ оюутан дээр одоог хүртэл олигтой харьцаж үзсэн хүн гэвэл энд хамт сууж байгаа гурваас өөр байхгүй тул Жонвон өөрөө ч шоколад битгий хэл валентины талаар ч мартчихсан байсан юм. Гэсэн ч Жонвоны сургуульдаа алдартай болох эсэх нь цаг хугацааны л асуудал.

- Гэхдээ та хэд хүнд шоколад өгсөн үү?

Жонвоныг асуухад бүгд гэнэт чив чимээгүй болчихсон юм. Тэрхэн хугацаанд Жонвон буруу юм асуучих уу ч гэж дотроо бодов. Үнэн хэрэгтээ энэ гурав хэн нэгэнд шоколад өгөх талаар бодож үзэж байсан удаагүй. Тэгээд л тэр.

- Ү..гүй ээ..?

Сонхүн толгойгоо гилжийлгэн хэлэхэд гайхсан Жонвон ч мөн өөдөөс нь толгойгоо гилжийлгэн харав. Тэр хоёрыг хэсэг нэг нэгэн рүүгээ тэгж сонин харж байхад Жэйк дундуур нь гараа савчуулаад "бид гуравт одоогоор харж явдаг, эсвэл харьцдаг хүн байхгүй болохоор л.." гэлээ.

Жэйк бага байхаасаа л бусад хүүхдүүдийн дунд нэр хүндтэй, алдартай байсан учраас тэр үргэлж авдаг нэгэн нь байсан. Хэдий тэр эелдэг зан ааштай, сайхан сэтгэлтэй ч иймэрхүү төрлийн асуудал дээр хүлээж авахаас өөрийг мэдэхгүй бөгөөд бусдад өгөх талаар бодож байсан удаагүй гэсэн үг. Сонхүний хувьд гэвэл тэр зүгээр л өгөх дургүй. Хүлээж авахгүй бас хэн нэгэнд өгөхгүй.

Харин Жэй...

- Таалагддаг нэгэн байвал.. өгөх л байсан байлгүй.

Жэй хэнэг ч үгүй хэлээд ундаагаа аван хэд балгалаа. Хамгийн сүүлд солилцоогоор ирсэн япон оюутантай 3 сар үерхээд салснаас хойш одоог хүртэл хагас жилийн турш ганц бие байгаа Жэй. Жонвон түүний үерхлийн талаар Сонхүнаас л сонссон бөгөөд яагаад гэдгийг нь Жонвон мэдэхгүй ч Сонхүн түүнд Жэйн амьдралаас ярих дуртай. Яахав Жонвон ч дургүйлхээд байдаггүй л юм.

Жонвон чимээгүйхэн Жэйн хажуугаас ширтэхдээ дотроо "..таалагддаг хүн байхгүй байх нь ээ.." гэж бодчихоод урагш харан ундаанаасаа уухад түүний хувирлыг Сонхүн чимээгүйхэн ширтэн суух аж.

- Юу вэ Жэй, чамд нээрээ таалагддаг хүн байхгүй юм уу? Гэхдээ дээр чи чинь--

Санасан юмгүй дуржигнуулан хэлэх Жэйкийг болохгүй юм хэлэхээс нь өмнө Сонхүн түүний амыг дарж чадав. Жэй Жонвон хоёр тэдэн рүү гайхан харвал Сонхүн инээмсэглэсээр "энэ Жэйкийг дээ. Өөрийнхөө талаар яриад байх шиг байна" гэхэд Жэйк түүн рүү том нүдэлсээр өөрийнхөө аман дээрх Сонхүний гарыг холдуулах гэж ноцолдоно.

Жонвон Жэйкийн хэлэх гэж байсан зүйлийг дотроо бодсоор доош харав. Тэгээд л хормын дотор түүний сэтгэл санаа хямарчихсан юм. Ердөө нэг Жэйкийн Жэйд хэлэх гэж байсан ойлгомжгүй зүйлээс болж.

Жэйк хён юу гэх гэж байсан юм бол?

Түүний гүйцээж чадаагүй өгүүлбэр Жонвоны толгойноос тэр өдөртөө салаагүй юм.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now