☆ 04 ☆

58 20 0
                                    

Найман өдөр

       Тэр өдрөөс хойш яг 8 хоног

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр өдрөөс хойш яг 8 хоног. Их сургуулийн өвлийн амралт эхэлсэн бөгөөд тэр өдөр хичээлийн сүүлийн өдөр байсан. Түүнээс хойш тэд дахиж холбоо бариагүй. Үгүй ээ, үнэндээ Жонвон Жэйтэй холбоо бариагүй.

Ян Жонвон тэр өдрөөс хойш, өөрөөр хэлбэл амралт эхлээд л утсаа унтраачихсан юм. Амар амгаланг хүссэн гэхээс илүү бодит байдлаас зугтахыг хүссэндээ тэр. Түүнээс тийм мэдрэмж авсандаа биш ганцаараа ийм зүйл мэдэрч байгаадаа айсан учраас.

"Би үнэхээр ижил хүйстэн юм байхдаа? Эсвэл энэ зүгээр л.. хүн болгон амьдрах хугацаандаа мэдэрдэг зүйл үү? Бас...
Жэй хён ч бас надтай ижилхэн зүйл мэдэрдэг болов уу..?"

Түүнд бага зэрэг айдас байсаар байв. Тийм ч болохоор Жонвон тийм хурдан өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Хэдий тэр ижил хүйстнээ сонирхох буруу зүйл биш гэдгийг мэдэх ч нийгэм тэднийг тийм ч сайнаар хүлээж авдаггүйг ч мэднэ. Гэхдээ.. тэр тийм хамаатай гэж үү?

8 дахь өдөр. Жонвон өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн юм. Хэдий тэр өөрөө хүсээгүй байлаа ч түүнийг гэж байгаа, түүнийг харахыг хүсч байгаа сэтгэлээ үгүйсгэж чадаагүй юм.

•••

"Байна уу?"

"Сонү.."

"Мм? Хоолой чинь яачихсан юм? Өвдчихөө юу?"

"... Саяхныг хүртэл бараг л өдөр бүр хамт байсан хэрнээ хараагүй, ярилцаагүй, хоолойг нь сонсоогүй 8 хоноход яагаад ийм хэцүү байгаа юм бол? Аль болох бодохгүйг хичээж байгаа ч бодохгүй байж чадахгүй юм байна. Би үнэхээр өвдчихсөн юм болов уу?"

Сонү утасны цаанаас нэг санаа алдах дуу сонстов.

"Хм.. Жонвоноос эцэст нь ийм зүйл сонсох гэж.. ...Жонвонаа, хэрвээ тэр хүн чамд өөрийн эрхгүй бодогдоод, жижигхэн үйлдлээс нь догдлол мэдэрч, хүсэхгүй байгаа ч харахыг хүсээд байвал.. би бол чамайг дурлачхаж гэж хэлнэ. Дээрээс нь Ян Жонвон.. Чам шиг хүний хувьд бол нэлээн.. бүр гүн дурласан шинж байна даа?"

"...Үнэхээр тэгж бодож байна уу?"

"Тиймээ. Хоолойноос чинь л дахиад нэг өдөр харахгүй, хоолойг нь сонсохгүй бол үхэх гэж байгаа юм шиг. Би бүр чамайг өвдчихөж л гэж бодлоо"

Сонү бага зэрэг инээвхийлэв.

"Гэхдээ Сонү... Тэр хүн нь эрэгтэй бол?"

Сонү чимээгүй болов. Утасны цаанаас чимээ үл сонсогдоно. Тэгээд Жонвон дахиад нэг удаа асуув.

"Тэр хүн эрэгтэй гэсэн ч.. чиний хариулт хэвээрээ юу?"

"......
... Тиймээ. Чи түүнд үнэхээр сайн юм шиг байна"

•••

Жонвон Сонүтай ярьж дуусаад хэсэг чимээгүй орчинд бодолд автав. Тэгээд буцаад утсаа барьж аваад өнгөрсөн 7 хоногийн турш Жэй-ээс ирсэн дуудлага, зурвасуудыг гүйлгэж харсан юм.

Эхэндээ тэр тоглоомоор бичиж, дараа нь бага зэрэг уурласан аятай бичсэн ч сүүлд нь үнэхээр санаа зовсон зурвас үлдээсэн нь өчигдөр өдрийн цагаар байв.

Жонвон Жэйн дугаарыг хийгээд залгах эсэхдээ эргэлзэнэ. Гэхдээ Жонвоны уг зан нь шууд хүн болохоор хэсэг эргэлзсэн ч тэгж удсангүй шууд л залгах товч дээр дарав. Бага зэрэг дуудуулах байх эсвэл авахгүй ч байж магадгүй гэж бодож байтал хоёр секундын дараа утасны цаанаас Жэйн "Жонвон?" гэх сонсогдсон юм.

Хоолойноос нь нэг дор ойлгох боломжгүй олон янзын сэтгэл хөдлөл мэдрэгдэх Жэйн хоолойг ингэтлээ сонсохыг хүсч байснаа Жонвон өөрөө ч мэдээгүй байв. Түүний хоолойг сонссон даруйд Жонвон балмагдаж, дотор нь замбараагүй болж эхэлсэн юм.

"Жонвонаа? Ян Жонвон.. Чи одоо хаана байна?"

"...Хён"

"Жонвон.. Санаа зовоогоод байлгүй, ядаж утсаа салгахгүй байж болох уу..?"

"Уучлаарай"

"Юунд? Яагаад уучлалт гуйгаад байгаа юм?"

"Утсаа унтраагаад таныг үл тоосонд. Надад ингэж их санаа зовно гэж мэдсэнгүй"

"Санаа зоволгүй яадаг юм? Тэгж гэнэт-.. Ха... Одоо хаана байгаа юм?"

"Гэрт"

"Очих болохоор түр гараад ирээрэй"

Тэдний утасны цаадах богинохон яриа дуусахад Жонвон түрүүн байснаасаа илүү сандарч эхлэв. Яагаад ч юм түүний царайг харахад хангалттай бэлэн биш байгаагаа Жонвон хамгийн сайн мэдэж байлаа.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now