9

93 24 0
                                    









ТЭМДЭГЛЭЛ ЕС:
намайг дуудах түүний хоолой

ТЭМДЭГЛЭЛ ЕС:намайг дуудах түүний хоолой

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆

- Сонбэ!

Өдрийн хоолны дараагаар бие минь амттан нэхээд байсан тул дэлгүүр орсон юм. Гэтэл Жонвон ч мөн адил энд байх нь тэр. Бид хоёул амттан авсан байх бөгөөд хамтдаа дэлгүүрээс гарч сургуулийн зүг алхав.

Алхах зуураа хэн хэнийгээ уйдахгүй гэсэндээ өөрийгөө хэт их ярьчихсан гэдгээ ухааран түүнд хандан "Хэтэрхий их ярьчихсан уу? уучлаарай" гэхэд тэр толгой сэгсрэв.

- Зүгээр дээ, би сонсох дуртай.

Тэр ихэд дуу цөөтэй нэгэн. Харин би тухтай хүнийхээ хажууд яриасаг болчихдог нэгэн.

Удалгүй Жонвон анги руугаа салж явахын өмнө түр зогсож над руу харан "Би таныг сонбэ гэж дуудахгүй байж болох уу?" хэмээсэн юм.

- Болно шүү дээ, хүссэнээрээ дууд.

Хариултад минь баяртай байгаа бололтой өнөөх тэр болгон гаргаад байдаггүй инээмсэглэлээ харуулах нь тэр. Ингээд хоёр дахь удаагаа болж байна.

Жонвон цааш алхаж анги руугаа орохтойгоо зэрэгцэн эргэж хараад "Нүна! тараад уулзъя" хэмээнэ.

Түүний гэнэтийн үгэнд нүд минь томорч үүнийг дагаад хацар минь ч улаа бутраад эхлэв. Одооноос сонбэ биш нүна байх нь.























A/N: Нүна (noona) - Солонгост эрэгтэй хүн өөрөөсөө эгч хүнийг дуудах нэр. Ихэнх тохиолдолд төрсөн/хамаатны эгчээ юм уу дотны эгчээ ингэж дууддаг.

dreamloverحيث تعيش القصص. اكتشف الآن