°

332 35 0
                                    




DREAMLOVER
өмнөтгөл

DREAMLOVERөмнөтгөл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆

Сүүлийн үед залуучууд дунд амттай кофетой гэдгээрээ нэлээдгүй алдартай болоод буй Сөүл хотын захын дүүрэгт байрлах кафед нэгэн залуу гартаа өдрийн тэмдэглэл барин сууна.

Харахад л тэрээр энэхүү кафены эзэн гэдэг нь илт. Бор өнгийн хормогч зүүсэн байх агаад орой болсон учир цэвэрлэгээгээ хийхээр хажуудаа чийгтэй алчуур тавьсан байв.

Гэтэл ажлыг нь дуусахтайн зэрэгцэн шуудангаар ирсэн энэхүү тэмдэглэлийн дэвтэр цэвэрлэгээг нь саатуулсан юм.

Номин ногоон өнгийн хавтас, дээр нь наасан чимэглэл ихэд танил харагдах бөгөөд залуу өөрийн мэдэлгүй инээмсэглэнэ.

"Им Хэрин-ий тэмдэглэл"

Дэвтрийг нээж эхний хуудас дээрх бичээсийг уншихад залуу дахин нэг удаа ахлах сургуулийн он жилүүддээ очих шиг л болох нь тэр.

Тэгээд үргэлжлүүлэн доод буланг нь харвал түүний нэрийг бичсэн харагдана.

"Ян Жонвон-д зориулав"
























WRITTEN BY
RIC





















A/N: Би бүүр үнэхээр Жонвон дүртэй хөнгөн романс бичмээр байсан тул эцсийн эцэст ингээд бичлээ ><

Богино бичвэр тул нэг хэсгийн хэмжээ богино.

dreamloverWhere stories live. Discover now