1

176 36 1
                                    




ТЭМДЭГЛЭЛ НЭГ:
есдүгээр сарын жихүүн бороо.

ТЭМДЭГЛЭЛ НЭГ:есдүгээр сарын жихүүн бороо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆

Есдүгээр сарын жихүүн бороо. Энэ тэндгүй борооноос зугтаж гүйх хүмүүс. Мөн дэлгүүрийн үүдэнд хажууд минь зогсох энэ залуу хүү.

- Цамц авах уу?

Шүхэр ч үгүй, цамц ч үгүй борооноос хорогдон зогсох түүнд хандан ийн хэлэхэд тэр удаанаар толгойгоо эргүүлж над руу гайхсан янзтай харна.

Танихгүй байгаа нь ойлгомжтой. Дээд ангийнхаа эгч болгоныг таньдаг байна гэдэг угаас боломжгүй хойно.

Цамцаа тайлж түүний гарт атгуулаад "Им Хэрин. Хоёрын гуравдугаар бүлэг. Маргааш буцаагаад өгөхөд болно оо" хэмээгээд хариулт хэлэхээс нь өмнө түргэн цохилох зүрхээ нуух гэсэн мэт аадар бороон дунд гэрийн зүг гүйв.

Түүнтэй анх удаа зориг гарган ярьсан тохиолдол энэ байсан юм.

dreamloverWhere stories live. Discover now