4

108 26 0
                                    




ТЭМДЭГЛЭЛ ДӨРӨВ:
чихэрлэг шоколад шиг сэтгэл

ТЭМДЭГЛЭЛ ДӨРӨВ:чихэрлэг шоколад шиг сэтгэл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⋆ ˚。⋆୨ ʚɞ ୧⋆ ˚。⋆

Завсарлагааны хонх дуугарахтай зэрэгцэн ангиас гүйн гарлаа. Тэгэхгүй бол халаасанд байх шоколад хайлах нь.

Жонвон-ыг сонирхож эхлэхдээ хамгийн эхэнд мэдсэн зүйл түүний анги байсан юм. Тиймдээ ч одоо нэгийн хоёр гэх пайз хадсан хаалганы өөдөөс харан зогсож түүнийг ямар нэгэн тохиолдлоор гараад ирээсэй хэмээн найдан зогсоно.

Ийн бодох хэсэгхэн хугацааны дараа тэрээр утсаараа тоглоом тоглосоор гараад ирсэн юм. Тэгэхдээ намайг анзаарав бололтой утсаа доош буулган толгой дохин мэндлэв.

Харин би хариу мэндлэх явцдаа халааснаасаа жижиг савлагаатай шоколад гаргаж ирэн түүн рүү ойртлоо.

Шоколадаа халаасанд нь хийгээд үргэлжлүүлэн өлмийгөө багагүй өргөж гараа явуулан үсийг нь зөөлөн илээд "Хичээлд нь амжилт" хэмээн хэлээд дахиад л хариу сонсолгүй яваад өглөө.

Арагш хальт эргэж харвал тэр одоо хүртэл байрандаа зогсох бөгөөд ихэд гайхсан царайтай өнөөх шоколадыг эргүүлж тойруулж харна.

Эгдүүтэй гэдэг нь.

dreamloverWhere stories live. Discover now