"Намайг үнсвэл бодож үзье"

Их юм горьдох нь ээ? Харамсалтай нь би ч гэсэн үнэ цэнээ мэдрэхийг хүсэж байна.

"Хичээл заах нь таны ажил биш гэж үү? Ажлаа хийгээд цалингаа авцгаая"

"Гэхдээ бидэнд хичээл заахаас гадна хангалттай цаг байна"

Мөрөө хавчаад өрөө рүүгээ ороход түүний араас минь дагах харагдана.

Бид суудал суудал дээрээ сууцгаан нэгэн рүүгээ хэсэг ширтлээ. Бидний хэн хэн нь түрүүлж алхам хийхийг хүсэхгүй байгаа бололтой. Багш минь дээ~ бардам зангаа эрт хаясан чинь дээр шүү.

Түүний нүүрэнд инээд тодорсоор "Ууг нь урьд шөнө өөр хүүхэнтэй хонохгүй гэж их л тэвчсэн юм сан"

Надад түүний үг тийм ч сайхан санагдсангүй. Гэсэн ч нүд рүү нь зоригтой ширтээд "Яагаад тэвчсэн гэж?"

"Чамайг өвөр дээр минь гараад үзүүлбэр үзүүлнэ гэж бодсон юм"

"Их том эндүүрсэн бололтой"

"Өөр хүний шимсэн мөр харах чамд сайхан санагдахгүй гэж бодоод биеэ бүрэн дүүрэн зориулж байхад ингээд л суух хэрэг үү?"

"Хах? Хүссэн хүнтэйгээ унтаж, хүссэн хүнээрээ шимүүл. Надад ямар ч хамаагүй"

Хөмхийгөө зуусаар хэлэхэд түүний өөртөө итгэлтэй харц шарыг минь малтах шиг өөдөөс ширтэнэ.

"Зиа за~ Тийм бол болж байна шүү"

Удалгүй бөөн ханзны нэр томьёо, гарал үүслийг яриад бодсоноос минь тэс өөрөөр энэ цаг мөч өнгөрч байлаа.

Гэхдээ энэ бүхнийг цээжилнэ гэхээс илүү түүнийг өнөөдөр ямар эмэгтэйтэй шөнийг өнгөрөөх бол гэсэн бодол тархи ажилуулна.

"Сухэ?"

"Юу?"

"Ойлгосон уу?"

"Тийм ээ"

Тоомжиргүй хэлчхээд нүдээ эргэлдүүлэхэд тэр гэнэт л чимээгүй болчихсон юм.

Түүн рүү харахад өөдөөс минь нэг л үгээр илэрхийлэмгүй харцаар ширтээтэй.
Тэр ийм харцныхаа дотор юу бодож явдаг юм бол?

Гэнэт түүний утас дуугарч аниргүй уур амьсгал үгүй болов.

"Хичээлийн цагаар уучлаарай, чухал дуудлага юм"

"Тэг дээ"

Зөвшөөрөл өгсөн аядаад үзгээ барихад Ёну ч утсаа чихэн дээрээ барина.

"Тийм ээ, өчигдөр уучлаарай"

Хоолой нь гэнэт яагаад ийм баясгалантай сонсогдоод байгаа юм бол?

Хаалганы цаанаWhere stories live. Discover now