4

699 25 0
                                    

Би багшийг битгий ирээсэй гэж хүсэж байна.

Учир нь би даалгавраа хийгээгүй...

Хоолоо удаанаар идэн хүнгүй гал тогоонд ганцаараа суухдаа ийм бодол л толгойгоороо эргэлдүүлнэ.

Гэхдээ үнэхээр миний бодсон шиг ирэхгүй бол би тэгж их баярлах эсэхдээ эргэлзэж л байна. Би байнга л түүнийг ирээсэй, миний хажууд улам удаан байгаасай гэж хүсдэг. Хэчнээн яв, надад битгий заа гэж хэлдэг ч цаанаасаа л эсрэгээрээ мэдрэмж төрнө.

Цаг руу харахад хэдийн 12:56 гэх сумны тоо толгой оноход би чимээгүй л урагшаагаа харан хоолоо хэвж суув.

Гэхдээ 30 минут өнгөрсөн ч тэр алга...

Ямар нэг зүйл болсон юм болов уу?

Өрөөгөөрөө нэг тэнүүчлэх зуур үнэхээр миний бодол биелсэн гэдэгт итгэх шиг. Бурхан үнэхээр миний үгийг сонссон гэж үү? Хэмээн дээш харахад үүдэнд код тайлагдах нь тэр. Бүхий л уран төсөөлөл минь сарниж би үүд рүү очлоо.

Тэр бага зэрэг амьсгаадсан байдалтайгаар "Өдрийн мэнд"

"Яагаад хоцорчхов оо?"

Ёну гадуур хувцсаа өлгөн хажуугаар зөрөөд "Шөнө найзуудтайгаа гарсан юм. Өглөө шартаж үхэх гэж байгаа амьтан гэрээсээ гараад нэг мэдэхэд цаг болчихсон байна. Хурдан ирэхийг хичээсэн ч хоцорчихлоо, уучлаарай"

Ямар нэг муу зүйл тохиолдоогүй бол боллоо доо.

Гэхдээ надад л болж магадгүй юм...
Би чинь даалгавраа хийгээгүй!

Багш жаахан эмх цэгцтэй бус байх ба цүнхээ тайлж, буйдан дээр толгойгоо барин сууна.

Харааны шил зүүсэн байх ба нүд нь аниастай байх нь жаахан хэцүү харагдаж байна.

Тэрээр над руу хараад "Танайд уух юм байна уу?"

"Тийм ээ, хүссэнээ ууж болно"

Багш миний үгний дараа гал тогоо руу орон хөргөгч онгойлголоо.

Тэрээр шар айраг задлаад "Аав чинь чамайг уусан гээд бодчих вий. Асуувал намайг гэж хэлээрэй... Яах вэ хичээлийн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гээд асуудалд орж магадгүй л юм" хэмээн гүд гүд хийн залгилна.

"Зүгээр ээ, аав бид хоёр хамт суугаад ууж байсан удаатай"

"Чи насанд хүрээгүй байж!"

Тоглоомоор хэлэх түүний үгэнд инээмсэглэл тодорно. Түүнийг ажиглан зогсох зуур шил үнэхээр сайхан зохидог гэдгийг нь харлаа.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now