5

872 34 4
                                    

Өдөр өнгөрөхөө байжээ...

1 цаг хүртэл бүх зүйл удаанаар хөдлөх юм.

Багш өнөөдөр нөтбүүкээ янзалж чадаагүй гээд ирвэл ч~
Хичээлээс гадна зөндөө сонирхолтой зүйл ярилцах байх даа.

Өнөөдөр шинэ эротик тоглоом захиалж авсан.
Энэ удаагийнх энгийн л чичирхийлдэг, дотроосоо халдаг.

Задалж үзээд байж байтал гэнэт хаалганы код хийх чимээ дуулдлаа. Цаг руу харахад саяхан л өнгөрч өгөхгүй байсан цаг тэр дороо явсан байх ба хичээл эхлэхэд 10 минут үлджээ.

Би ч сандарсаар хайрцгаа гаргаж ирэн хагас хугас хийгээд байранд нь тавив.
Яах уу? Орж ирэхэд нь юу хийгээд сууж байвал дээр вэ?

Гэнэт ширээн дээр харагдсан номыг авахаар гүйх зуур багш өрөөнд орж ирэхэд нь цочсондоо дуу алдан хойшиллоо.

Тэрээр амьсгаадаж зүрхээ барих над руу хараад "Зүгээр үү?"

"Т..тийм ээ! Юу болсон гэж? Юу ч болоогүй байна даг"

"Яагаад сандарчихсан юм?" хэмээн цүнхээ тавилаа.

Тэр бусдыг ажиглахдаа тийм сайн юм уу?

"Хичээлээ оръё"

Намайг ингэж хэлээд ширээндээ суухад багш ч хэсэг ажиглаж байгаад араас ирнэ.

"Чи хэзээ ингэж их хичээл орох дуртай болчхоо вэ?"

"Би дуртай шүү!"

"Биологийн хичээлд үү?" хэмээн инээнэ.

Нөтбүүкээ гаргахад засуулчихсан бололтой байлаа.

Гэхдээ дахиад биологи орвол ч...

"Даалгавраа хийсэн үү?"

"Мэдээж"

Би их л нямбайлж, хичээж бичсэн даалгавраа түүнд үзүүлэхэд Ёну ч харж харж байснаа, улаан балаар тэмдэглэгээ тавин "Сайн байна"

Магтаал сонсох ийм гоё гэж үү?

Яагаад ч юм дотор хөөрөөд, өөрийн эрхгүй нүүр дүүрэн инээмсэглэл тодорно.

"Яасан баясгалантай байх юм?"

"Би үргэлж л ийм байдаг"

Ёну хичээлийн сэдэв гарган "Өнөөдөр шинэ хичээл--"

"Эхлээд даалгавраа өгчих"

Багш над руу гайхан хараад "Тэгвэл 28,29р хуудсыг дуусга?" хэмээн ширтэхэд би тэр үед нь ч хичээнгүйлэн тэмдэглэж авна.

Хичээлээ үзэх зуур би анх удаа л хичээлээ ойлгож эхэлсэн юм.

Анх Ёнуд дасахын тулд л түүнийг ажигладаг байж!
Одоо дасчихсан болохоор хичээл рүүгээ анхаарч чадаж байх шиг.
Бас даалгавраа хийхийн тулд тархиа илүү ашигласан болохоор мэддэг юмнууд гарч ирээд улам ойлгомжтой болох юм.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now