Ээрч, мууралгүй тайвнаар хэлэхийг хүссэндээ хоолойгоо засаад "Ө...өчигдөр гэж юу?"

Түүний инээх сонсогдоход би ч өөрийгөө үзэн ядсаар нүдээ анина.
Гэнэт мөрөнд түүний халуун илчтэй гар хүрэхэд бие жирс хийх мэдрэгдэв.

Удсангүй үсийг минь чихний араар хийгээд хүзүү, хацраар гараа гүйлгэхэд зүрхний цохилтоо тайвшруулахыг хичээн томоотой суух би.

"Зүүд гэхэд хэтэрхий бодитой байсан даа" хэмээн эрхий хуруугаараа уруулыг минь тэмтрэхэд гарынх нь эрчээр түүний зүг харлаа.

Магадгүй өмнө минь дэлхийн хамгийн царайлаг залуу сууж байгаа байх.
Багш хийхэд хэтэрхий хайран царай биш гэж үү?

Тэр тусмаа би энэ хүнд хүрсэн гэхээр... энэ хүний уруул, зүрхний цохилт, зарим газруудыг мэдэрсэн гэж бодох төдийд үнэхээр итгэж өгөхгүй нь.

Яаж над шиг нийгмийн мухарт шигдсэн амьтныг өөртөө хүргэж байгаа юм бол?

Хэтэрхий их ширтсэнээ ухаараад өөр тийш харахад доогтой инээмсэглэх төрх нь нүдний өмнө зурайна.

"Сухэ..."

"Би ус уучхаад ирье"

Шалтаг олоод бараг гүйх шахам тэр өрөөнөөс гарсан байх. Өмнө нь юу юунаас илүү тухтай байдаг байсан өрөө минь одоо хамгийн зугтахыг хүсмээр орон зай болоод хувирчихлаа.

Ус аягалах зуур Ёну өрөөнөөс гарч ирэх нь харагдав. Дахиад л биеэ барьсаар ус руугаа анхаарахад яг хажууд ирээд хөргөгч налаад зогсчих нь тэр.

Төвлөр... төвлөр Сухэ...

"Ичих хэрэггүй дээ"

Амнаас нь гарсан өгүүлбэрийг сонссон даруйд гар далийгаад усаа гадуур нь асгачихсан юм. Ёну ширээг арчихаар алчуур хайх явцад надад төвөгтэй санагдсан тул бушуухан салфетик аваад арчсан болж өрөө рүүгээ зүглэлээ.

"Яагаад өрөөнүүдийнхээ хооронд надаас зугтаагаад байгаа юм?"

Ардаас хэлсэн түүний үг хөлийг минь шалтай наачих шиг л болж байрандаа таг гацав.

Үнэхээр би яагаад түүнээс зугтаад байгаа юм бол? Ичсэндээ юу? Үнэндээ багш ч гэсэн хүсэж байсан шүү дээ.
Тэр л өмнө минь өөрийнхөө зарим хэсгийг гаргасан байхад яагаад би ичнэ гэж?

Би ганцаараа ичээд байгаа нь шударга бус байна. Түүний ч бас ичсэн төрхийг харах хэрэгтэй шүү дээ.

Эргэж хараад амьсгаа авсаар урд нь очиход түүний надаас юу хүлээж байгаа нь илт.

"Хичээл рүүгээ орцгооё, багшаа"

Хаалганы цаанаजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें