● 10 ●

67 9 1
                                    

-Үён руу тэмүүлээд байгаа сэтгэлээ хүлээн зөвшөөрч байна.

Юну: Үён бишээ Юну гэж хэл ахлахаа. Үён гэхээр зохицохгүй байна.

-Юну руу тэмүүлээд байгаа сэтгэлээ хүлээн зөвшөөрч байна.

Үён: Юну гэх тохирохгүй байна.

Юну: Харин ч гоё байхад. Ахлахаа ахиад нэг хэлээч.

-Ажлын цаг эхлэх гэж байна. Энийгээ дараа болцгоо.

Үён: Юну гэнэ шүү.

Юну: Харин ч гоё байхад атаархаад байгаа юм уу?

Үён: Огтхон ч атаархахгүй байна.

Юну: Ахлагч над руу хардаг шүү. Нэрээ татаж ав Жон Үён гуай.

Үён: Аваа ав наадхаа.

Үён хаалга саван гарч явав. Хойноос нь би гарлаа. Тэр дээвэр дээр зогсоод их л бачимдсан аятай хана өшиглөв. Би түүнийг хэсэг ажиглан зогсолоо.

Үён нилээд уурандаа хашгичиж байгаад тайвширсан бололтой эргэж харахдаа цочиж зүрхээ дарав.

Би түүнийг очоод шууд л тэврээд авсан. Учир нь тэр хэтэрхий эгдүүтэй харагдаж байсан.

Үён: Ингэж болж байгаа юм уу? Бид ажил дээр байна.

Сан: Чамайг санаад байсан юм.

Үён: Очиж Юнуд хэлж өг. Тэр баярлаад үхнэ.

Сан: Жон Үёныг санаад тэвэрмээр байсан юм.

Үён: Ажилдаа орцгооё. Тэр хэд бас нэг юм зохиочихсон бодож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Би түүний гараас татаад гарт нь бөгжөө тавиад "Надтай үерхээч Жон Үён" гэж хэлтэл Үён "Ингэж хүнд үерхэх санал тавьдаггүй юм" гэж цээж рүү гараараа хатгаад гарт минь бөгж атгуулаад Үён үсээ оролдон доош буухдаа "Яаж ийм мэдрэмжгүй байдаг байна аа" гэж хэлэн явлаа.

Google дээрээс "Хүнд хэрхэн үерхэх санал тавих вэ?" гэсэн хайлт хийхээр шийдээд сууж байтал Юну зуршил ёсоор кофе авчирч тавихдаа түүнийг харчихав.

Юну: Романтик юмаа ахлахаа.

Сан: Тийм байна гэж үү?

Юну: Энэ чинь маш чухал асуудал шүү дээ. Тэр хүнийг уярааж байж зөвшөөрүүлдэг юм. Та ч болоогүй байна даа.

Минги: Ажил хийхэд саад болоод байна.

Усан онгоц хөлслөөд бүх зүйлсээ зохицуулчихаад Үёныг хэзээ завтай талаар асуулаа.

I'm in loveWhere stories live. Discover now