● 4 ●

139 10 0
                                    

1 сарын дараа

Жүнсог хүүгийн бие нь сайжирч эмнэлгээс гарсан байх бөгөөд гэртээ эмээтэйгээ өдрийг өнгөрүүлж , шөнө унтахынхаа өмнө эцгээрээ үлгэрийн ном уншуулаад унтдаг хэвээр.

Сан хүүгийнхээ биеийг сайжирч байгаад баяртай байгаа ч түүний сэтгэл санаа үнэхээр эмх цэгцгүй байсаар л байлаа.

Саны талаас

Зүүдэндээ хүртэл Жон Үёныг зүүдэлтлээ дордох гэдэг бол үнэхээр байж боломжгүй зүйл. Байнга ижилхэн зүүд зүүдлэнэ. Зүүдлэх бүртээ Үёнд хаягдаж ганцаар үлддэг. Үёнд хаяагдах гэдэг айдастай болсон байж ч магадгүй юм.

Би юу бодоод байна аа. Ингэж хамаагүй зүйл төсөөлөн бодох биед муу юм сан. Ажлын цаг ч боллоо. Ядаж л чиний царайг хараад өөрийгөө тайтгаруулъя.

Ажлын хаалгаар ортол хэн ч ирсэн ул мөр харагдсангүй. Ажил хаялт зарласан юм байх даа. Үгүй ээ тэд хараахан ирээгүй л байж таарна.

Би цагаа хартал ажлынхаа цагаас 1 цагийн өмнө ирсэн байв. Ажилчдын амралтын өрөөнд хэн нэгний чимээ сонстов.

Ийм эрт хэн байдаг билээ? гэж бодон хаалганы завсараар хартал хэн нэгэн унтаж байхыг олж харав.

Хоолойгоо засаад хаалга нээж орсон ч тэр унтсан хэвээр байлаа.

Ойртож очоод хөнжилийг нь сөхөж үзвэл Жон Үён тухтай гэгч нь унтаж байв.

Түүний ийм царайг хамгийн сүүлд хэзээ харсанаа санах гээд оролдоод үзэв.

Өнгөрсөнд:

- Хөөе цаашаа бай! Уйланхай бацаанаа.

Үён ши чи хэзээ ингэдэг байсан юм бэ? Хөөрхөн охин тэвэрч байна гээд л бодчих.

- Нэгт чи хөөрхөн биш, хоёрт гижиг хүрээд байна.

Саны аав хаалгаар орж ирэн "Хөвгүүдээ битгий их чимээ гаргаарай, бяцхан Гю  унтаж байгааг мартаж болохгүй шүү" гэж хэлээд гарав.

Хөвгүүд хоорондоо чимээ гаргахгүй ноцолдож эхлэв. Биеээр том хүү тэврэх гэж дайрах бол биеээр жижиг хүү тэврүүлэхгүй гэж их л хичээж байв. 

Удаан ноцолдсоны эцэст Сан дийлж Үёныг тас тэврэн их л баяртай харагдав.

-Ёооё хүнд байна. Алив бос л доо. Охидууд ийм хүнд байдаггүй юм.

Би хүнд охин байна. Дуугай тэврүүл мэдэв үү?

-Одоо бос. Босохгүй бол ориллоо шүү.

I'm in loveWhere stories live. Discover now