● 6 ●

58 10 0
                                    

Сэтгэлдээ түүнийг хайрлаж гаднаа харалган юунд санаа зовохгүй дүр үзүүлэхээс залхаж байна. 

Мартагдсан аяз шиг сэтгэлийн минь утас хэзээ тасрах бол... Үүнийг бодхоор бага багаар түүний сэтгэлээс үгүй болж буйгаа мэдрэх юм.

Цайны цагаар нэг кофе олж уухаар амралтын өрөө рүү зүглэхэд хосууд маргалдаж байсан.

Тэдний амнаас Лиса гэх нэр салсангүй. Нэг нэгдээ гар хүрэх шахам маргаж байв.

"Тэдний харилцаа надад ямар хамаа байх билээ" гэж бодон эргэж харан алхавал хойноос чанга чимээ сонстов. Эргэж харвал Жон Үён газарт унчихаад өвдөгөө гөвчихөөд дахин найз залуу руугаа дайрч буй агшиныг харав.

Миний хүн чанар зулгааж тэднийг хоёр тийш салгаад "Энэ бол албан газар , Та хоёрын гэр бүлийн хэрүүл хийх газар биш , Хэрүүл маргаанаа ажлын бус цагаар хийгээрэй"  гэж зэмлэчихээд ажлын өрөөнөөс гарсан.


Тэр хоёр нэг нэгтэйгээ маргалдаж байгаад удалгүй нэг нэгдээ эрхэлж тунихыг харах надад үнэхээр там шиг байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр хоёр нэг нэгтэйгээ маргалдаж байгаад удалгүй нэг нэгдээ эрхэлж тунихыг харах надад үнэхээр там шиг байдаг.

Түүн рүү харахгүйг хичээж ажилдаа төвлөрсөн ч удалгүй түүний инээхийг сонсоод түүн рүү харчихна.

Найз залуу нь ирэхэд хажуу тийшээ харвал нэг том алаг нүдтэй залуу над руу хараад "Ахлах аа? Кофе авчраад өгөх үү?" гэж хэлдэг ажилтантай. Би ч үнэхээр баларч байгаа юм байна.

Жон Юну намайг өөрт нь талтай гэж бодсон нь гарцаагүй. Над руу хараад нүдээрээ ирмэдэг. Бас ичимгүйрэн уруулаа хазлан над руу харж инээдэг. Бодохоор дотор арзаймаар. Хамгийн аймшигтай нь алсын зайн үнсэлт илгээдэг.

Түүнийг тийм үйлдэл үзүүлэхээр өөрийн эрхгүй сандран хараагүй юм шиг дүр үзүүлдэг. Хэрвээ харц тулгарчихвал бүр нойтон хамуу шиг наалдчихдаг. Анх ажлын санал хүлээж авахад "Жон Юну зүгээр хүн шиг мөртөлөө үнэхээр нялуун нэгэн"  .

I'm in loveWhere stories live. Discover now