Зүүд...

97 17 0
                                    

"Түүнийг минь надаас бүү аваач дээ!! Би өөр юу ч хүсэхгүй.. Үүрд энэ шоронд түгжигдсэн ч надад хамаагүй. Гагцхүү түүнийг минь л надаас бүү аваач!!..."

Яг л кино дотор ороод ирсэн мэт... Бүх зүйл үнсэн саарал өнгөтэй харагдах бөгөөд би өнөөх ойн захад зогсоно.

Нэг талд минь хэн нэгэн эр аврал эрэн орилох бол нөгөө талд минь өөр нэг эр царай нь үл харагдах бүсгүй рүү сэлэм далайх аж...

Хэнийх нь ч царай тод биш байх бөгөөд би зүгээр л тэднийг ширтэн зогсож байлаа. Гэтэл сэлэмтэй эр бүсгүйн цээжийг сэлмээрээ нэвтлэн сүлбэж орхив.

Гэнэт л цээжинд минь асар их өвдөлт мэдрэгдэж тэр хоромхон агшинд би өөрөө өнөөх бүсгүйн оронд зогсох бөгөөд цус садран урсах цээжиндээ хүрсээр сэлэмний нөгөө талаас атгах эр рүү харлаа.

Би түүнийг мэднэ..
Би түүнийг хэн гэдгийг мэдэх атал огт харж чадахгүй байв. Яг л царай нь байхгүй мэт л..

Өнөөх эр сэлмээ цээжнээс минь сугалахад гар нь салгалан чичирч байв.

Бие минь мэдээгүй болж би доош унахдаа түүний гар дээр буух нь тэр.. Дотор минь өмнө нь мэдэрч үзээгүй үзэн ядалт, гомдол цөхрөл мэдрэгдэн нулимс урсаж, бүлээн цус минь цагаан ханбугыг минь норгох нь мэдрэгдэж байв.

Би харцаа түүнээс салган нөгөө тийш толгойгоо эргүүлэхдээ өнөөх дүр зургаа дахиад харах нь тэр..

Уйлж, орилох тэр нэгэн... 

Ард минь тэр газар сөгдөн уйлсаар урагш тэмүүлэвч шилэн хорго мэт ханыг нэвтэлж чадахгүй дэмий л гарынхаа цусыг урстал цохин орилоно.

Би түүнийг харсаар гараа өргөн тэмүүлэвч тамир тэнхээ гэхээр зүйл үлдээгүй байх аж..

Нүд минь нулимсанд бүрэлзэж цээж минь шархандаа бус сэтгэлийн зовлонгоос болж илүүтэй өвдөж байв.

Миний ухаан балартах хүртлээ тод харсан ганц зүйл түүний царайнаас зөвхөн нулимс мэлмэрэх алтан шаргал нүд нь л байлаа..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дэрээ нортол уйлсан би зүдгүүрээр дүүрэн зүүднээсээ өндийв.

Хөшигний минь завсраар цонх даган урсах бороон дусал тод харагдаж өвдөн шаналах сэтгэлд минь улам нэрмээс болно.

The DarknessDonde viven las historias. Descúbrelo ahora