Бэкхён..

122 18 0
                                    

Эмээ "Энэ хайрцгийг хоёр давхрын баруун жигүүрийн өрөөнд оруулаад тавьчих Жүн." гэхэд нь би хайрцгийг тэврэн дээш өгслөө.

Бид өнөөдөр гэртээ бага зэрэг засвар хийсэн юм. Тэгээд зарим зүйлсээ хүн ашигладаггүй хуучин өрөө рүүгээ зөөж байгаа юм л даа.

Хайрцгаа тэврэн явсаар хүрэн модон хаалгыг нээн ороход тоос үнэртэнэ.

Би хайрцгаа нэг буланд тавьчихаад өрөөг хэсэг сонирхов. Хуучин тавилагууд бас миний бага даа унтдаг байсан ор, тоглодог байсан тоглоомууд байх бөгөөд дурсамжыг минь тархины гүн хэсгээс татан гаргаж ирж байлаа.

Хуучин дугуйнд хүрч үзээд "Сайн уу хуучин найз минь.." гэсээр харж байгаад эргэтэл хөл минь нэг зүйлд тээглэдэн газарт унахдаа би нэг зүйлийг бүтээсэн байсан том цагаан даавууг татан шалан дээр газардав.

Би "Ёооё.." гэсээр дээш өндийхөд өвдөг минь бага зэрэг шалбарсан байлаа. Цагаан даавууг газраас аван чанх урагш харахад урд минь нилээд том хуучны бололтой хөрөг зураг үзэгдэнэ.

Язгууртан бололтой царайлаг залуугын зураг байх бөгөөд хоёр нүд нь час улаан өнгөтэй...

Зураг дээрх залуу яагаад ч юм танил мэт санагдах аж.. Өмнө нь уулзаж байсан ч юм шиг...

Би хэсэг зураг руу ширтээд доош буугаад "Эмээ надад эмийн хайрцаг олоод өгөөч." гэхэд эмээ гал тогооноос гарч ирээд "Яасан бэ охин минь??"

Би "Өвдөг жоохон шархлаад.."

Эмээ "Яаж байгаад уначихсан юм.."

Би "Нэг юманд тээглээд... Нээрээ тэр дээр байгаа нэг залуугын хөрөг ямар учиртай юм. Их л хуучны үнэтэй эд шиг байсан гэхдээ тоосонд даруулаад тэгээд орхичихдог."

Эмээгийн царайнд багахан сандрал тодроод алга болохыг би ажиглав.

Өвөө "Зүгээр л нэг зураг.. бид түүнийг танихгүй ээ. Их дээр үед амьдардаг байсан хүний зураг" гэв.

Хачирхалтай нь өвөө худлаа яриад ч байх шиг санагдана. Гэхдээ яагаад???

Би их зүйл шалгаалгүй зүгээр л "тийм үү?" гээд л өнгөрлөө.

Орой нь би дахин тэр өрөөнд орсон юм. Хөргийг харах гэж...

Хараад л баймаар түүний төрх яагаад ч юм хэр баргийн зүйлийг, тэр тусмаа хөвгүүдийг ойшоодоггүй миний анхаарлыг асар их татаж орхисон. Бас хөрөгний эзэн харанхуй ойтой хамааралтай юм шиг совин татна.

The DarknessWhere stories live. Discover now