Захидал #5

85 16 0
                                    


Каринтины үед кдраманд эргэлт буцалтгүй орж байсан юм.

Facebook ухаад сууж байтал Лусын ханхүүгийн 2р бүлэг гараад ирсэн. Өмнө Астрог хальтхан мэддэг байсан ч Ынү-гээс бусдыг нь тийм ч сайн мэддэггүй байсан. Тэр драмаг үзчихээд шууд л гүүглээс Мүнбиний тухай хайсан. Анх хархад гэнэн инээмсэглэлтэй, өргөн мөртэй өөрөөсөө гэрэл цацруулсан нэгэн байна даа гэж бодож байснаа тодхон санаж байна. Нэг л мэдхэд түүний инээмсэглэлийг өдөр бүр харж аз жаргалыг мэдэрдэг болчихсон байсан. Найзууддаа өдөр бүр Мүнбиний тухай ярьж залхаадаг байсансан...

4/19нөөс 20 шилжих шөнө сурсан зангаараа Кдрамагаа үзэж байгаад хальтхан facebook-ээр зочилсон юм....
Нүдэндээ ч итгээгүй, итгэхийг ч хүсээгүй. Хэдхэн сарын өмнө "2023ондоо дүү минь аз жаргалтай байгаасай" гэж байсан хүн дүүгийнхээ аз жаргалыг аваад явчихна гэж төсөөлөөгүй....
Уншсан даруйдаа нулимс цийлэгнээд уйлаад эхэлсэн оройжингоо уйлаад бүлцийсэн нүдтэй сургууль дээрээ очсон. Хичээл хийх хүсэл төрөөгүй зүгээр л уйлмаар байсан. Завсралгааны цагаар утсаа оролдож байхад түүнийг минь ээжийнхээ төрсөн өдрөөр амиа хорлосон гэх мэдээ тавигдчихсан байсан. Дахиад л уйлсан....
Цаг, минут, секунд бүрт зүүд байгаасай, уншсан бичвэрийнхаа нэг хэсгийг бодсон байгаасай гэж хүссэн. ГЭВЧ бодит байсан. Инээмсэглэх шалтгаан минь болсон нэгэн энэ дэлхий дээр байхгүй болчихсон нь үнэн байсан.

Гэртээ үхлүүт байдалтай ирсэн хичээл хийх тэнхэл байгаагүй болхоор шуудхан л орондоо орсон. Тикток-руу орж харсан. Түүний минь инээмсэглэл хуруугаа дээшлүүлэх бүрийд минь гарч ирсэн. Нулимс цийлэгнээд буцаад гарсан. Facebook дээр хандалтын төлөө сайтууд түүний минь тухай мэдээг хайр найргүй оруулчихсан байсан. Коммент хэсэгрүү орход уур, гомдол хоёр зэрэг хүрсэн. Маш олон түүнийг минь буруутгаж, гоочилж доромжилсон хүмүүс. Тэр үед л зарим хүмүүс адгууснаас дор гэдгийг ойлгосон.
Дахиад л уйлсан түүнд энэ шиг эсвэл эннээс ч хэцүү зүйлийг 14жилийн турш туулах ямар хэцүү байсан бол... Энэ удаад түүнийгээ бүр их ойлгож, хайрласан.

Тайван нойрсдоо бидний Mermaid prince🕊️

Хэрвээ хойд нас гэж байдаг бол энэ насандаа мэдэрч чадаагүй бүхнээ хойд насандаа ханатлаа мэдэрч аз жаргалаар дуталгүй амьдраарай үзэсгэлэнт Сар минь🌙






     To: Энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй саранд
      From: Сарны гоо үзэсгэлэнг таниас л мэдэрсэн охин

Rest Well MOONBINDär berättelser lever. Upptäck nu