Захидал

244 40 20
                                    



-Бяцхан байлаа. Жаахан биш бяцхан байлаа. Тэнгэрт оддыг шөнөөр л түгдэг гэж бодох бяцхан байлаа. Нарыг өдрөөр л оршдог гэж итгэх тийм л бяцхан.

-Балчир наснаас минь л харь оронд сургана гэсэн эцэг эх эмээ өвөөгийнхөө үгэнд би гоморхон байж би 9 жил амьдрав.

-Анх удаа бяцхан би гадаад орныг зорьж үзэв. Тэрхэн үед би 9-хөн настай байв. Харь улсын сайн сайхныг үзэх гэж би догдлон байж очив.
Үнэнийг хэлье. Тэр үед Astro дэбют хийгээгүй байсан. 2016 оны 10 сар. Exo гэх хамтлагт ухаанаа алдатлаа сонирхож дурлаж буцаж ирэв.

Энэ үед анх удаа би гэр бүлийнхээ 9 жилийн турш үглэсэн үгэнд баярлаж үзэв. Бүрэн биш ч гэсэн.

-Хоёр дахь удаагаа би харь орныг зорьж үзэв. Ахин догдлол дүүрэн би зорив. EXO,BTS хамтлагуудыг цээжээрээ хамгаалдаг жаахан охин болсон байв. 12 настай. Энэ үед би зурагтын нэвтрүүлэг сольж үзэн бүх л байж болох санал болгонд саналаа өгөн үздэг байлаа. Нэг удаа ээж минь миний сонирхоогүй нэг хамтлагийг онцлон байж ярив. Ээж минь Солонгост Их сургуульд сурдаг 2-р курсын оюутан байсан. Ангийнх нь Хятад охин миний сонирхоогүй тэр хамтлагт үнэхээр дуртай, хичээлгүй хоосон ангид All night бүжиглэх дуртай байсан гэж хэлсэн. Дараа нь ээж минь өөрөө ч бас тэр хамтлагт дуртайгаа хэлсэн. Би тэгээд хайж үзвэл Cha Eunwoo үнэхээр таалагдсан ч өөр нэгэн илүү таалагдаж байв. Moon Bin.

-Охидууд ээжийгээ хамтлагийн фен болгодог бол ээж минь намайг фен болгосон. Ингэж би Moon Bin-д дуртай бас хайртай болсон. Амьдралдаа хоёр дахь удаагаа гэр бүлийнхээ 12 жил үглэсэн үгэнд магнайгаа хагартал баярлаж байлаа. Үүрд...

-Энэ өдөр би гурав дахь удаагаа гэр бүлдээ баярлаж байна. Танийг минь гуниг зовлонд унагсан хэн бүхнийг би хариуцлага тооцож чадах нэгэн болох нь. Тань шиг хэн нэгнийг би тийм байдалд оруулж чадахааргүй болтол нь хариуцлага тооцно. Энэ миний сүүлийн бөгөөд эхний танд амлах амлалт юм шүү.

-Өнөөдөр та минь үүрдийн гунигийг сэтгэлийн минь гүнд үлдээгээд нисэн одсон гэрэлт дэнлүү.
-Дэлхийд дурлаж үлдээгүй хийсэн одсон гунигт эрвээхий.

-Би таныг хажуунаас чинь харж үзэхийг хүсдэг байсан.Мөрөөдлийн минь нэг хэсэг байсан танд баярлалаа хайрт үлгэр минь.




From-Таний бяцхан хуульч
To-Moon Bin angel














Moonbin-д маань зориулж нэгэн aroha маань сэтгэлийн үгээ захиагаар илгээсэн.  Чин сэтгэлийн үгийг хангалттай их авах эрхтэй хүн шүү дээ. Чин үнэнчээр хайрлагдсан захиануудыг диваажингийн орноос харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Rest Well.          

Rest Well MOONBINWhere stories live. Discover now