Эмэгнэл.

846 110 10
                                    


Өдийгөөс арай л хожуу юм уу даа. 2018 оны дунд сараар анх тэднийг олж харч билээ.

Хөдөөнөөс хотод ирсэн анхны жил байв. Жилийн төгсгөл ирсэн ч танихгүй олон дунд ороод тойрч гүйдэг минь хэвээрээ, бүрэг ичэмхий гэж жигтээг яана. Анги даа ганц ч найзгүй ширээнээсээ ч босдоггүй охин байсан сан. Дөнгөж л долоо дугаар анги.
Гэнт л огт өөр орчин, ерөөс танихгүй нүүр болгоныг жихүүдэс төрүүлэм айдастай нүдээр хардаг хэвээрээ, тэрнээсээ ч юм уу арай л эрт юм юм бодчихсон сэтгэл санаандаа дарамттай охин байсан юм. Тухайн үеэс л бусдыг өөрөөсөө түлхдэг зан минь хамт өсөн ториносон бололтой.

Тэрний үйл барцадаар ч гэх юм уу үлдсэн зүйл нь одоо ч бий. Одоо бодох нь эх  үндэс нь тэнд байж дээ. Уй гуниг зүрхнийхээ зохилт бүрийг дааж яадсан их мундаг хүн болж.

Тэр үед к-поп гэж ер мэддэггүй драма л их үздэг жаал охин байж.  Найзуудтайгаа зурвасаар хөгжилдөх ч юм уу тоглох гэдэг зүйлийг мэддэггүй болохоор шинэ гэсэн болгоныг өдөр алгасдаггүй үздэг улаан хорхойтой драмачин байсаан.

Тэгэж яваад "gangnam beauty"-г үзсэн. Нөхөр Cha Eunwoo бол угаас нүд булаадаг юм байгаа биз дээ. Шууд л эрэл сурал болоод зогсохгүй бүх л application-уудын маань search хэсэг тэрний нэрээр дүүрч билээ.
Тэгээд л "Astro" гэх хамтлагт ухаан мэдрэлгүй шунбан орж к-поп гэх тэр том салбарыг ойлгож эхэлсэн юм даа. Тэгэж л нэг найзын оронд найз ханьтай болсон юм.

Хайр дүүрэн шүү. Анхны гэх тодотголтой бүхэн минь эрээд олдохгүй онцгой мэдрэмж байдаг юм.
Яаж хайрладаг байсан гэж санана! Зургаан гишүүнийг нэгийг нь ч ялгахгүй хайрлана шүү гээд өөртөө хүртэл анхааруулчихсан Eunwoo-ээр дамжуулж тэрхүү хамтлагаа олсон болохоор eunwoo-д илүү талархах сэтгэл байлаа эсвэл бүр gangnam beauty-д үхтлээ баярламаар. Учруулж өгсөн шүү дээ.

Том оо гэгч нь тэмдэглэлийн дэвтэр нээчихээд тус бүрийнх нь тухай бичиж тэмдэглэдэг, өдөр болгон цээжлэх гэж уншдаг бяцхан зүрхээ хайлуулах шахам догдолдог байлаа. Тэр бүх мэдрэмжийг хэзээ ч мартахгүй ээ.
Одоо би aroha гэж хэлэхгүй. Тэр нэрийг аваад богино биш хугцаа өнгөрсөн шүү дээ. Одоогийн fandom  маань army. Бас л зургаан хөвгүүддээ үхтлээ талархам. Тэднээр дамжуулж би их зүйл сурч мэдэж илүү ихийг сурч мэдэхэд хүргэсэн Бангтан хөвгүүдтэйгээ уулзсан юм. Насан турш даа зүрхний минь хаа нэгтээ төөрч яваа aroha нэрээ хадгаласаар явна гэдгээ амламаар байна.

Өнөөдөр 2023 оны 04-р сарын 20-ны 12:45 минут.
Шөнө дунд.. Шөнө би тэр мэдээг олж харсан. Би өөртөө итгэсэнгүй. Яагаад би тэгэж их хайрлаж нандигнаж байсан хүнээ алдана гэж. Би үнэхээр итгэсэнгүй ээ. Яагаад тэр бяцхан өхөөрдөм гөлөг шиг залуу.. Ийм зүйл бичиж байгаа даа ч төөрч шаналан сууна.

Миний загасанд дургүй залуу өндөгний шар идэж чаддаггүй өхөөрдөм ертөнц минь. Солонгос хүн байж дүпү идэж чаддаггүй хачин залуу шүү хэмээн боддог байж билээ. Үхрийн мах онгоцоор дүүрэн ачаад  аваачиж өгөх юмсан гэсэн тэнэгхэн мөрөөдөл минь дуусав. Хүүхдэд халамжтайг нь яана гээч. Бяцхан дүүтэйгээ тоглолтоо хийгээд жаргалтай инээж байгаагүй билүү. Ийм богинохон байна гэж даанч санасангүй. Дэндүү гэм сайн хүн шүү дээ.
Миний Бинние. Халуун дулаан сэтгэлтэй өхөөрдөм Бинние минь. Одоо ч хамаагүй тоглоом байлаа гээд хэлж болохгүй юу. Би ийм тэнэг зүйл бичсэн, учиргүй их усан нүдэлсэн өөрийгөө шоолж инээмээр байна.
Итгэхийн аргагүй мэдээ байна шүү дээ. Санаанд ер багтахгүй байна. Яагаад ийм зүйл болно гэж. Үнэхээр өөрийн амиа авсан гэдэг мэдээ батлагдсан ч итгэмээргүй байна. Хөөрхөн, өхөөрдөм Бинние минь. Ээжийнхээ төрсөн өдрөөр амиа егүүтгэх хүн биш шүү дээ. Бурхан үгүй гэж хэлээсэй...

Astro яаж чамгүйгээр оршин тогтноно гэж.

Үргэлж.

Үүрд.

Санан дурсаж явах болно. Бодоход л хөнгөн гунигтай миний зургаан залуу.
Өөрийгөө үл хайхардаг мунхаг охиныг "love myself" хэмээн сургасанд баярлалаа.
Үүрд хамт байцгаая.

Хайртай шүү тэнэгхэн aroha-с чинь Өхөөрдөм Бинние чамд хязгаар үгүй их хайртай. Амаглан нойрсоорой чи минь.

Rest Well MOONBINWhere stories live. Discover now