Намайг хичээлээ бичиж байхад Ёну яагаад ч юм ихэд ажиглаж харна.

"Яасан?"

"Сонин санагдаад. Чи хэзээ хичээлдээ ийм дуртай болчхов?"

"Мэдэхгүй ээ"

"Багш хүний хувьд урамтай байгаа ч эр хүний хувьд муухай л юм"

"Яагаад?"

"Чи над руу харахгүй байна шд"

Дахиад л зүрх догдолчихлоо...
Тэр тэгээд надаар яг яалгах гээд байгаа юм?

"Би цамцныхаа нэг товчийг тайлах ёстой юу? Дуртай хэсгийг чинь гаргаад?"

Би багшийн цээж рүү цохиод "Тонилж үзээ!"

Ёну ч инээсээр эргэн хичээл рүүгээ орлоо.

Бид хичээлийн сэдвээр ам уралдан ярилцах үед би өөрийгөө их яриа гэдгийг ойлгож авлаа.

Өмнө нь огт ингэж ярьж үзээгүй.

"Гэхдээ Сухэ? Тэр хайрцагт юу байдаг юм?"

Ёну ийн миний с*кс тоглоомуудын хайрцаг руу харна.

"Яасан?" хэмээн орж ирэхдээ харчихсан юм болов уу гэх бодолтойгоор зүрх хүчтэй цохилон асуухад тэрээр "Өмнө нь харахад байнга таглаатай байдаг байсан. Энэ удаа жаахан онгойгоод, буруу харчихсан байх юм"

Тэр үнэхээр!
Жижиг сажиг зүйлсийг их мэдрэх юмаа.

"Юу ч байхгүй ээ!"

Би ийн хашхираад тухайн хайрцгаа таглахаар бослоо.
Нэлээн өндөрт байдаг болохоор өлмийгөө өргөхөөс өөр аргагүй болов.

Таглахын даваан дээр хөл сулраад хайрцгаа дээрээсээ унагачих нь тэр!

Үгүй ээ...

Яг одоо өмнө минь дүүрэн эротик тоглоомууд хөглөрчихсөн байж байна.

Болсон зүйлд итгэж ядан Ёну руу харахад тэр тоглоомуудыг маань гүйлгэн харах ба надтай харц тулгарав.

Би тоглоомуудаа хурдхан түүгээд хайрцаг руу хийж эхэллээ.

Хийж дуусаад ширээний булан руу тавин багш руу харахад тэр над руу ширтээтэй л байсан юм...

Үнэхээр хэн нэгэн намайг алаад өгдөг болоосой...

Биднийг анир чимээгүй, эвгүй байдал эзэллээ~

"Хөөх... төсөөлсөнгүй шүү"

Бодож бодож ийм л зүйл хэлж байгаа гэж үү?

Хацар минь үнэхээр час улаан болчихсон гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гуйя намайг ингэж байхаар зүгээр алчхаач? Би одоо зүгээр л уйлмаар байна.

Хаалганы цаанаDonde viven las historias. Descúbrelo ahora