"Ямартай ч хичээл рүүгээ оръё. Надаас архи үнэртэж магадгүй шүү. Таагүй санагдвал хэлээрэй"

Бид хичээлийн ширээний ард суухад багш нөтбүүкээ гарган хичээлийн сэдвээ ажиглана.
Шар айргаа голдоо тавих ба би ч үзгээ авах гэж байгаад түүнийг нь багшийн нөтбүүк дээр асгачих нь тэр.

Бид суудлаасаа босон хар хурдаараа арчих ч багшийн нөтбүүк унтарчихсан юм.

"Юу вэ? Эвдэрчихсэн үү?"

Ёну асаах гэж оролдсон ч эвдэрсэн нөтбүүк яаж ч асах вэ дээ~

Тэрээр бухимдах мэт ширээн дээр эвхэн тавилаа.

"Би төлнө өө"

"Зүгээр дээ, шар айргийн төлбөр гээд ойлгочихъё"

"Тэгвэл... өнөөдрийн хичээл орохгүй юу?"

Баясал тодорсон нүүрийг минь тэрээр ажигласаар "Тэгж амар ярихгүй шүү~ компьютер чинь ажилладаг юм шиг байна. Асаачих"

Аааааа~ ийм болоод л эргэн тойрноо тэгж сайн ажигладаг юм байна шд~

Би урвагар царайлсаар компьютероо асаахад багш мэйлээ оруулахаар суув.

Энд тэнд дарж явсаар гэнэт гүүглийн хайлтууд гараад ирэх нь тэр.

Новш гэж... дүүрэн п*рно хайлтууд!

Би сандарсандаа багшийн нүдийг даран орилоход багш гарыг минь авахыг хичээх аж.

"Сая юу байсан бэ? Би харсан шүү!"

"Март март март март!"

Хэн ч миний хувийн эд зүйлд хүрдэггүй учраас би эднийг устгадаггүй...

Ааааааа үнэхээр цаг хугацаа ухардаг болоосой!

Би компьютероо гялс унтраахад л нэг юм багшийн нүднээс гараа авав.

Багш шилээ янзлаад "Нөтбүүк эвдэлсэн чинь багадаад шил хугалах гээ юу?"

"Х...хэн таныг элдэв юм руу ороодох гэсэн юм?"

Багш одоо ч инээсээр байлаа.

"Зүгээр дээ, өсвөр насны хүүхэд юм чинь"

Яагаад түүнтэй уулзах бүрт ичмээр үйл явдал болоод байгаа юм бэ?!

"Түрүүний явдлыг дахиж дэлгэхгүй шүү"

"Ойлголоо доо" хэмээн шилээ тайлаад над руу шанаагаа тулан харна.

"Х...хичээлээ яах уу?"

"Харин ээ~ дэс дараагаар нь хийхгүй бол замбараагүй болчихно. Ямартай ч даалгавраа шалгачихъя"

Хаалганы цаанаWhere stories live. Discover now