Үргэлж намайг нандигнаж, хайрладаг гэр бүл минь ч гэлээ... надад цаг заваа нэг удаа зориулж байсныг нь би санадаггүй юм. Тэд миний сонирхол, ядахдаа ямар өнгөнд дуртай, ямар асуудал байгаа тухай огтхон ч ярилцаж байгаагүй.

Эрхлүүлэхээс өөр юмгүй гэвэл зохих байх...

Үүнээс үүдэж би бусад хүүхдүүд шиг эцэг эхтэйгээ чин сэтгэлээсээ, илэн далангүй байж чаддаггүй. Анх сарын тэмдэг маань ирээд хоёр сар болж байхад ч би тэдэнд хэлээгүй гүрийж байсан удаа бий. Үйлчлэгч эгч л даавууг минь хараад ээжид хэлж байсан сан~

Би тийм бүрэг ичимхий биш л дээ...
Зүгээр л аймхай байх.

...

Зун цагийн бүгчим халуун зонхилох өдрүүд хаяанд иржээ. Мэдээгээр хүртэл сэрэмжлүүлэг гараад байгааг харахад ноцтой халж байгаа бололтой.
Тухайн мэдээг үзээд цонх руу харвал үргэлж л сэрчигнэж байдаг модны мөчир хөдлөх ч шинжгүй нарлан байгаа үзэгдэнэ.

Хараад байх нь ээ, энэ мод надтай яг л зэрэг өсөж торнижээ. Анх бага сургуульд ордог жил л цэцэрлэгч яг зочны өрөөний харалдаа цонхны урд суулгаж өгсөн юм. Тэгэхэд хөрсөн дээрээ арай ядан тогтож байсан хэр нь одоо томорч, бүдүүрээд ам бүлээ ч нэмчихсэн. Надаас бусад нь хөгжиж, надаас бусад нь цэцэглэн дэвжиж байгаа гэж бодох тусам цаг хугацааг хэдхэн секунд ч атугай зогсоочихмоор санагдах юм.

"Сухэ? Хүргэлт ирсэн байна"

Ээжийн хоолой, миний захиалсан бараатай үүднээс наашлахад би ч бушуухан гүйж очоод бараагаа авлаа.

"Уруулын будаг авсан юм"

Миний цөөхөн үгэнд ээж эелдгээр инээмсэглээд "Ойлголоо, аав бид хоёр нь явлаа. Үйлчлэгч эгч нь их амттай хоол хийсэн байсан шүү. Заавал идээрэй" хэмээн гэрэлтсэн инээмсэглэлээ цацруулна. Би түүний энэ инээдийг л өвлөж авах байсан юм.
Хүн эцэг эхийнхээ хамгийн мууг дуурайдаг гэж үнэн шүү.

Би ч хальт ийн бодоод толгой дохилоо. Ээж ч машины түлхүүрээ аван гарч одоход би гарт байгаа бараа руугаа хэсэг ширтэв.
Үүний талаар ярихад би үргэлж ямар нэг зүйлээ захиалж авдаг.
Угаасаа дэлгүүр ороод улаан нүүрээрээ авч чадахгүй юм хойно, өөр яалтай ч билээ.

Түүнийг гарахад л санаа амран бараагаа задалбал хүсэж байсан зүйл минь нүүрэн дээр гарч ирэх нь тэр.

Өөдөөс минь утастайгаа холбодог шинэ төрлийн тоглоом угтлаа.

Тоглоомын хувьд бол... хобби гэх юм уу? Жаахан биологи тал руугаа.

Хаалганы цаанаWhere stories live. Discover now