21. Хайртай болохоор.

108 8 3
                                    

Төгсгөлийн хорин нэгдүгээр хэсэг.

Хайртай болохоор

-Тэнгэр.

-Ягаарчхаж.

-Тийм ээ. Энд шөнийн оддыг ширтэж суух сайхан.

-Явахаасаа өмнө нэг харж сууна аа. Чи надтай нэгдэх үү?

-Ммм... болох л юм.

Би амьдралдаа хэзээ ч ийм хачин дүүрэн хэрнээ хачин жаргалтай мэдрэмжийг авч байгаагүй юм билээ. Энэ мэдрэмж хачин. Дэндүү хачин.

Сэтгэл минь түүнийг хараад л дүүрч орхисон ч одоо бүр даварч тэврээд авмаар санагдан, зүрх минь цээжиндээ багтаж ядан цохилж байлаа.

Вонү надруу нэг харж зөөлөн инээмсэглээд дараа нь үсийг минь чихний араар хийж өгөв. Тэгээд

-Чамаас асуухыг хүсч буй олон зүйл байгаа ч царайг чинь хараад л тэр бүх асуултууд ямар ч хэрэггүй мэт л санагдах юм.

-Энэ чинь намайг сайн байна гэж хэлж байна гэсэн үг үү?

-Тийм байж болох л юм.

Тэр ингэж хэлээд дараа нь халааснаасаа чихэвч утас хоёроо гаргаж ирэн дараа нь миний чихэнд нэгийг нь өөрийнхөө чихэнд нөгөөг нь хийгээд дуу тавив. Ингэж суулгүй удсан байна.

-Солонгост амьдрал минь өмнөхөөсөө ч уйтгартай өнгөрч байгаа. Амьдралыг минь дүүргэдэг хүн байхгүй болохоор би амьдрахыг ч хүссэнгүй. Намайг найз бүсгүйтэй болсон гэж андуурсан тэр үеэс чинь эхлээд би үргэлж л бодол болон суудаг болсон. Чамгүй амьдрал ямар уйтгартай байсныг чи мэддэг ч болоосой.

Тэр аажмаар ярьж эхлэхэд би анхааралтай сонсож байлаа.

-Надад хэлээч. Чи намайг хүлээж байсан уу?

Түүнийг ингэж асуухад би түүнээс харц буруулан хэсэг тэнгэр ширтээд дараа нь зөөлөн санаа алдлаа.

-Гуйя. Чи үүнд хариулчихвал би Солонгос руу буцахдаа ядаж хариулттай буцна шүү дээ.

Би чимээгүй суусаар байв. Тэр магадгүй миний хариултыг амьсгаа даран хүлээж байгаа биз.

-Чи ямар хариулттай буцахыг хүсч байна?

-Чи ямар ч хариулт хэлсэн би чамайг хүндэлнэ ээ. Харин сайн хариулт байвал надад сайхан л байна.

Түүний нүд надруу удаанаар найдлага тээн ширтэж байв.

-Заримдаа надад тавгүй өдрүүд өнгөрөхөд би орой нь үргэлж халуун шоколад уугаад унтдаг.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now