8. Цаг хугацаа

103 13 0
                                    

Одоогоос яг арван жилийн өмнө юм уу даа

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.


Одоогоос яг арван жилийн өмнө юм уу даа. Ким Мингюү найз охинтойгоо үерхээд сар гаруй болж, ээжийн минь хагалгаа амжилттай болоод сэтгэл санаа минь ч сайхан байсан тэр үеэр бид Мингюүгийн найз охинтой хамтдаа аялалд гарч далай үзэхээр болсон юм.

Амьдралдаа далай харж байгаагүй надад ховорхон олдох том завшаан байсан ч надад Мингюүгийн найз охин тухгүй санагддаг хэвээр байлаа.

Тэр охин хөөрхөн дэндүү хөөрхөн. Амьд барби аятай л, байгаа байдал нь ч ялдамхан тийм нэг охин.

-Явна гэж бодож байна уу? Миний бодлоор энэ удаад хоёулаа өнжсөн нь дээр юм биш үү? Тэгээд ч их муу совин татаад байна.

Вонү надруу санаа зовсон харцаар хараад ингэж хэлэхэд нь би түүний хацарнаас чимхлээ.

-Вонү бидэнд тухгүй байлаа гээд найзыгаа шархлуулж болохгүй биздээ. Мингюү жаргалтай болно гэвэл явсан ч хамаа алга. Тэгээд ч би далайг ойроос нэг ч удаа харж байгаагүй шүү дээ.

-Ерөөсөө хүний үг авахгүй хүн шүү! Ойлголоо доо. Чи харин өөрөө оччихоод битгий унжийгаад суучхаарай.

Бид ийн ярилцсаны дараа Мингюү ч найз охиноо дагуулан нядуурсаар ирж яваа харагдана.

-Бурхан минь! Олон нийтийн газар ядаж замбараатай байж болдоггүй юм байхдаа?

Вонү хөмсөг зангидсаар хэлж дуусаагүй тэд хажууд ирэн зогсоод их л жаргалтайгаар инээмсэглэнэ.

Хэн нэгний сэтгэлд нар гийж байхад, нөгөөгийнх нь сэтгэлд бороо орж, шороо шуурч байдаг нь амьдралын батлагдаагүй дүрэм аятай.

Бид замдаа гарлаа.

Энэ удаад би Вонүтай их зүйл ярилцсан. Тэгээд түүний дотоод ертөнц ямар уужим, сэтгэл нь ямар цагаан болохыг улам бүр мэдэж авлаа.

Эрдэнэс шиг залуу юм даа Вонү минь.

-Хайр яаж хайр болсон юм бол?

Чи Би бас ТэрWo Geschichten leben. Entdecke jetzt