-Хөөе охин минь үнэхээр янзтай! Юун хүний ёсноос гажууд байх вэ дээ. Чи хайрласныхаа төлөө бусдад ад үзэгдэх ёсгүй шүү дээ.

Намайг ингэж хэлсэний дараа Жэнни хэсэг харж зогсоод дараа нь намайг чанга гэгч нь тэврэн авлаа.

-Би ийм болхоор л чамд хайртай юм шүү дээ. Яагаад ийм сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй байдаг юм бэ? Кэйди.

Энэ орой бид хоёр хорвоогийн сонин хачны талаар ам уралдуулсаар өнгөрүүлж, өглөөг угтсан юм.

Харин би өглөө босоод ном болон гитараа аваад дуртай кафедаа орж ирэн номоо дэлгээд суулаа.

Ингэж суулгүй их удсан байна. Ингээд л би гэдэг хүн эргээд хэвийн амьдралдаа орж байгаагаа ойлгосон юм.

Би уйтгартай охин, зун нь гарж орохоос илүүтэйгээр өрөөндөө бүгээд , ном уншаад суухыг илүүд үздэг. Энэ л миний хувьд зугаатай зун болно.

Сүүлийн хэдэн сар би яг л дуртай номынхоо гол дүрийн охин шиг амьдарлаа. Харин одоо больсон нь дээр. Надад хэзээ ч хайр дурлал зохихгүй. Бас надад ийм уйтгартай амьдрал минь таалагддаг. Угаас энгийн зүйлс л биднийг жаргалтай болгодог шүү дээ.

Би энэ уйтгартай амьдралдаа хайртай. Мэдээж би... би бол энэ хорвоо дээр байж болох хамгийн чимээгүй дуугүй охин билээ.

Тийм байлаа гээд юу гэж. Би өөртөө хайртай.

Тайван гэгч нь номоо уншаад сууж байтал Вонү утасруу минь видео дуудлагаар залгаж байх нь тэр.

-Хөөе Жон Вонү.

-Хөөе Кэйди! Чи буцаад ирчихжээ. Хуучин Кэйди эргээд ирчихэж. Яг үүнийг л хүлээж байлаа.

-Тийм ээ эцэст нь би бусдад заавал таалагдах албагүй гэдгийг ойлгосон.

-Эцэст нь ухаарсан нь болж дээ. Чи нээрээ миний шинэхэн ажлыг харах уу? Ажил ч гэж дадлага л даа. Гэхдээ удахгүй би иймэрхүү л ажил хийнэ.

Вонү надад хийж буй зүйлсээ харуулж бид хоёр ч дэмий чалчсаар сүүлдээ ярих зүйл олдсонгүй, би зүгээр л номоо уншиж тэр ч зүгээр л ажлаа хийхээр тохироод утсаа түшүүлэн тавив.

Бид хоорондоо юу ч ярихгүй байгаа ч дулаахан санагдсан. Яг л тэр хажууд ирээд суусан мэт л.

Би бараг л ертөнцөөс тасарч, номондоо бүрэн уусч байтал Вонүгийн хоолойгоо засах нь сонсогдов.

-Гэхдээ Кэйди удахгүй хичээл эхлэх гэж байна. Бас чи энэ жил төгсөнө. Цасны баяраар хамт байя гэвэл чи зөвшөөрөх үү?

-Тэгэлгүй яадаг юм. Цасны баярт би чамгүйгээр орж чадахгүй ээ Вонү. Чи байвал сайхан.

-Тэгвэл цасны баяраас өмнө очихыг хичээедээ хатагтай.

Тэгээд бид ахиад л чалчиж эхлэв.

Цасны баяраар би үргэлж Вонүтай хамтдаа очдог юм. Харин тэнд юу болдог вэ гэхээр их гоё зүйл бий.

Биднийг дандаа сайхан хосууд санал асуулгад нэр дэвшүүлээд байдгийг эс тооцвол цасны баяр үргэлж гоё болдог.

-Вонү гэхдээ...

-Гэхдээ юу гэж?

-Чи эрт ирж болохгүй юм уу. Өдөрт Жэннигийн царайг харсаар байтал залхаж гүйцлээ бурхан минь.

-Цасны баяраас өмнө очно оо!

-Цасны баяр хаа ч байсан юм нэгдүгээр сард шүү дээ. За. Ойлголоо би хүлээж байна аа.

Тэгээд бид ахиад л хэрэггүй зүйлсийн талаар чалчив.

Вонүтай бол юуны ч талаар ярьсан тухтай байдаг.

-Хоёулаа дуу сонсоцгооё.

Ингэж хэлээд тэр дэлгэц хуваалцаж миний хамгийн дуртай дуунуудын нэгийг тавив.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now