" Юуны өмнө энэ танхимд цуглан хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ингээд хэвлэлийн бага хуралаа эхэлье гэж бодож байна. Та нар бэлэн үү?"

Сэтгүүлч: Бид бэлэн. Асуултаа асууж эхлэсэн нь зүйтэй болов уу гэж бодож байна. Ямар шалтгаанаар хэвлэлийн бага хурал хийх болсон бэ? Та бидэнд хариулж өгнө үү.

" Гадуур олон нийтийн дунд тархаад байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхалд баттай мэдэгдэл хүргэе гэж шийдэн энд хүрэлцэн ирлээ. Хүмүүсийн таамаглаж байгаачлан, бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулаад 3 ч хоноогүй байхад энэ мэдээ солонгосын мэдээний сувагаар нэлээн их сүр дуулиантайгаар тархаад амжсан. Тэгэхээр баталгаажуулах зорилгоор дахин хэлье, энэ мэдээлэл үнэн зөв мэдээлэл"

Сурвалжлагч: Ким Намжүн таныг хүмүүс эхнэрээ удаа дарааллан араар нь тавьж, гэр бүл, хосуудын дунд байж болшгүй бусармаг зан авир гаргасан болохоор та хоёрыг салсан гэх мэдээлэл бас байгаа шүү дээ. Энэ өмнө нь гарсан таны тухай цуурхалтай холбоотой юу? Та тэр цуурхалд ямар нэг үгүйсгэсэн хариу тайлбар хийгээгүй учраас та хоёрын харилцаа хөндийрч, өнөөдрийн байдалд орсон гэж ойлгож болох уу? Та үүнд тайлбар өгөөч.

Намжүн: Би--

" Харин энэ мэдээллийн хувьд худал хуурмаг мэдээлэл. Бид хоёрын хэн нь ч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, өнөөдөр өөрсдийгөө ийм байдалд хүргээгүй. Намжүны тухай цуурхал огт үндэслэлгүй хий хоосон цуурхал төдий амнаас ам дамжин хачирлаж ярьсан яриа болно."

Намжүны үгийг тасласан маань түүнийг чимээгүй бай гэсэн санаа. Тэр ч үүнийг ойлгов бололтой дуугаа хураан баргар царай гаргалаа.

Сэтгүүлч: Тэгвэл яг яагаад залуу тэрбумтан гэр бүл маань салах болсон бэ? Хэт хувийн асуулт юм шиг санагдахгүй байвал хариулж өгөөч?

" Хэдий хувийн асуулт ч гэлээ хариулт өгье, хүмүүс их сониучилж байгаа байх. Бид хуримаа хийн гэрлэлтээ батлуулж хамтын амьдралаа эхлүүлээд 9 жил болж байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Энэ хугацаанд дундаасаа компани байгуулж, зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж одоогийн энэ зэрэгт хүрсэн. Бас олны нүднээс нуудаг бяцхан хөөрхөн хүүгийн эцэг эх болсон. Ингээд харах юм бол эхнэр нөхөр хүмүүсийн хийдэг зүйлсийг бүгдийг нь хийсэн. Гэвч удаан хугацаанд хамт байгаад ирсэн чинь нэг нэгнийгээ өөрийн хүслээр байлгахыг хичээж, үл ойлголцол, зөрчилдөөн ч мөн адил ихэссэн. Мэдээж хоорондын зөрчилдөөн маань олширч, салах хэмжээнд хүрсэн болохоор л гэрлэлтээ цуцлуулах болсон "

UNFATHOMABLE LOVEजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें