Part 10 [Too happy]

681 43 1
                                    


Намжүн аав ээжүүдийг угтаж авах бол би хоол цай бэлдээд гал тогоонд завгүй байв. Удаа ч үгүй зочид маань гараа угаагаад намайг ирж үнсэцгээлээ. Манай 4 намайг төрсөний дараа яарч, яарч одоо л ирж байгаа юм. Бас нэлээд олон хоног манайд байна. Би амаржаад дөнгөж 14 хонож байгаа болохоор бие маань хангалттай тэнхэрээгүй байгаа шүү дээ. Хэлэхгүй л байгаа болохоос биш үнэхээр бүр маш их ядарч байна.

Ээж: За сайн уу миний охин.

" Сайн сайн. Та нар минь сайн явцгааж ирэв үү? Ширээнд сууцгаагаарай "

Би тэдэнд халуун цай аягалж өгөх хооронд Намжүн тэдэнд хоолыг нь таваглаж өгч байлаа. Тэгээд бүгд ширээ тойрон сууж хоолоо идэнгээ юм ярицгаав. Уулзаагүй 8 сар боллоо шүү дээ. Ярих зүйл их байгаа.

Хадам ээж: Миний охины бие нь сайн байгаа юу?

" Дажгүй ээ. Гэхдээ муу ч сайн ч хүүхэд төрүүлсэн юм болохоор жаахан сульдаж л байна"

Ээж: Жаахан гэлтгүй л сульддаг юм даа. Эхэндээ хэцүү л байдаг юм. Гэхдээ яваандаа дасчихна.

" Миний хайр байнга надтай хамт гэртээ байж, хүү бид хоёрыгоо халамжилдаг болохоор бид хоёр ч хурдан тэнхэрч байгаа. Харин миний хайр л бид хоёрыг харж хандаад, их ядарч байгаа байх. Ядаж байхад би нялх биетэй байгаа болохоор хайрдаа олигтой ч туслаж чадахгүй юм."

Намжүн: Хоёр хөөрхөн зулзагыг харахад юунд нь ядрах вэ дээ миний хайраа~

Хадам аав: Энэ чинь нөхөр, аав хүний үүрэг.

Аав: Тийм шүү. Гэхдээ одоо бид дөрөв ирчихсэн болохоор миний хүүхдүүд хэд хоног ч гэсэн сайн амраад ав. Бид дөрөв ажлыг ёстой тачигнуулаад л өгнө.

Хадам аав: Ёстой ёстой.

Тэдний чин сэтгэлийн хариуд инээмсэглээд хоолоо идэж байтал унтлагын өрөөнөөс хүүхэд уйлах чимээ гарлаа.

" Өө миний хүү сэрээд уйлж байгаа бололтой. Унтаж байсан юм." гээд өрөө рүүгээ очин хүүгээ орон дээрээс нь аваад хөхүүлэв.

" Миний бяцхан хүү сайхан амарсан уу? Чамайг минь унтаад сэрсэн чинь эмээ өвөө нар нь хүрээд ирсэн. Ээжийн хүү өвөө эмээ нартайгаа уулзах уу? "

Хүүхэдтэйгээ ярин хүүгээ эрхлүүлж байтал нөгөө хэд маань өрөөнд орж ирээд хүү бид хоёрыг тойроод зогслоо. Өнөөдрийн гол дүр миний хүү юм чинь.

Хадам аав: Сайн уу ач минь ээ? Ямар хөөрхөн юм бэ.

Аав: Нялх хүүхэд чинь ийм жижигхэн, хөөрхөн байдаг бил үү?

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now