Part 17 [Friend🟰Enemy]

Start from the beginning
                                    

Жонгүг: Миний хүү ч бид нарыг гайхшируулж дуусахгүй юмаа нээрээ.

Ажон эгч: Та гурав өдрийн хоолоо идчихээд хамтдаа зугаалаарай за юу миний хүү?

Сэжүн: Заа эмээ.






Хамтдаа бялуу идчихээд Жонгүг бид хоёр хүүгээ усанд оруулж хувцаслалаа. Тэгээд Жонгүг хүүгийнхээ үсийг самнав.

Үсийг нь янзалж байхдаа их л бах нь ханасан царай гарган:  Яаая миний хүү ч аав шигээ царайлаг залуу болох нь дээ.      

гэхэд би түүнийг шоолж инээх аядаад өрөөнөөс гарлаа.


Нөгөө өрөөнд орон Намжүн рүү залгасан ч утасаа огт авсангүй. Хэд хэдэн удаа тасралтгүй залгасаны эцэст шантрав.

Жонгүг: Юу хийж байгаа юм?

" Айн? А-Аан юу ч бишээ. "

Жонгүг: Худлаа ярьж чаддаггүй байж.

" ...Намжүн утасаа авдаггүй ээ. Хүүгийнх нь төрсөн өдөр болж байхад залгаад мэнд ч хүргэчихгүй "

Жонгүг: Завгүй байгаа ч юм билүү чи мэдэхгүй шүү дээ.

" ...Зааза гарч гадаах ажлуудаа хийе дээ. Өглөө эрт сүүгээ сааж чадсангүй одоо саавал оройтоогүй байгаа биз дээ?"

Жонгүг: Оройтоогүй байна.

" Гарцгаая. Надад тугал бариад өг "

^^^^

Жонгүг: Хөөх чи их сайжирсан байна шүү. Бүр ганцаараа сааж чадаж байна.

" Би юм сурахдаа хурдан шүү. Сүүгээ саачихаад модоо услая. Чи тэр хооронд энэ сүүг хөөрүүлээд, хүүдээ халуун сүү өгөөрэй"

Жонгүг: Заа тэгье ээ.

" Май энэ сүүгээ аваад гэртээ ор "

Түүнийг гэр лүү орох гэхэд өөдөөс нь Сэжүн эмээгээ хөтлөөд гэрээс гараад ирлээ.

Ажон эгч: Миний охин чинь зааж өгсөн ажлыг хурдан сурч байна шүү.

" Тийм байгаа биз? Би мундаг байгаа биз? Одоо би модоо услах гэж байна "

Ажон эгч: Тийм үү? Яасан мундаг юм. Миний хүү яах гэж байгаа юм?

Жонгүг: Сүү хөөрүүлж, Сэжүнд халуун сүү уулгах санаатай.

Ажон эгч: Ээж нь Сэжүнд сүү бэлдээд өгье. Чи хүүтэйгээ энд тоглоод байж бай.

Жонгүг: За нааш ир миний хүү.

Тэр хоёрыг саравчинд сууж байх хооронд би усны хоолойг барьж модоо эхнээс нь услалаа.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now