Сэжүн: Энэ хайрцаг биш байшин.

" Аан, тэгээд бид дөрөв нэг гэрт хамтдаа амьдарч байгаа юм уу? "

Сэжүн: Тийн.

" Яагаад миний хүү хоёр аавыгаа, ээжийгээ зурсан юм? Бид гурав чамайг аз жаргалтай болгодог болохоор уу? "

Сэжүн: Тиймээ.

Жонгүг: Эгдүүтэй юмаа миний хүү. Аав нь хүүгээ ийм гоё зураг зурсан болохоор амттай хоол авч өгөөд, паркаар зугаалнаа.

Сэжүн: Гоё доо!

^^^^^

Сэжүн: Амттай хоол авч өгсөнд баярлалаа ааваа.

Жонгүг: Хэнийгээ дуурайгаад ийм соёлтой эелдэг болдог байнаа? Мм?

Хүү минь аавдаа магтуулж, үнсүүлсэндээ баярлаад инээмсэглэн суув. Удалгүй Жонгүг хаанаас ч юм том хайрцагтай бэлэг гаргаж ирэн Сэжүнд өглөө.

Жонгүг: Аав нь хүүдээ бэлэг авсан. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Сэжүн: Вуааа ааваа энэ юу вэ?

Жонгүг: Алив аав нь задлаад өгье.

Сэжүн хайрцагнаас гарч ирэх тоглоом болон усан будаг, усан будагийн хэрэгсэлийг хараад хагартлаа баярлав.

" Хөөх ямар гоё бэлэг вэ? Тиймээ миний хүү? "

Жонгүг: Миний хүүд таалагдаж байна уу?

Сэжүн: Зөндөө их! Баярлалаа ааваа.

Жонгүг: Ээж шигээ мундаг зурдаг болоорой миний хүү~

Хүү минь жаргалтай нь аргагүй инээд алдан Жонгүгийг үнслээ.

Жонгүг: Ээжид нь ч гэсэн бэлэг байгаа.

" Надад уу? "

Жонгүг: Тиймээ. Алив үсээ түр барьж байгаарай.

Намайг үсээ атган барихад Жонгүг хүзүүнд минь зүүлт зүүж өглөө.

" Ямар гоё зүүлт вэ. Баярлалаа. Гэхдээ яагаад надад зүүлт бэлэглэж байгаа юм?"

Жонгүг: Чамайг зүүлтэнд дуртай болохоор чинь ийм хөөрхөн жижигхэн, зүрхэн хэлбэртэй зүүлт хүзүүнд чинь зүүж өгмөөр санагдсан юм. Бас өмнө нь намайг ийм хөөрхөн хүүтэй болгосонд баярлалаа гэж хэлж байгаагүй шүү дээ. Тэгээд л хэлж чадаагүй үгнийхээ хариуг хүзүүнд чинь зүүж байна.

" Баярлалаа "

Жонгүг: Ингэхэд би хүүгээ Бусанд аав ээж хоёр дээрээ аваачиж болно биз дээ? Ач хүүтэй болсон гэдгээ мэдэлгүй өчнөөн удаан явлаа шүү дээ. Сэжүнийг тэр хоёртой уулзуулмаар байна.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now