Намжүн: Мундаг шүү~ Хайр нь явж усанд орчихоод унтлаа.       гээд намайг үнсчихээд өрөөнөөс гарлаа. Баригдах дөхлөө шүү.

^^^^^^^^

Өнөөдөр бол 9 сарын 1. Хүү минь цэцэрлэгт орох гэж байгаа юм. Намжүн бид хоёр ажлаа хийхдээ ч сэтгэл амар байж болно. Бас Сэжүнд ч үеийнхээ хүүхдүүдтэй хамт байх болохоор сайхан байна байх.

Жонгүг энэ сар гараны хугацаанд сайн эцэг байхыг аль чадахаараа л хичээсэн бас хичээж ч байгаа. Гэхдээ Намжүн амьдралд минь яг юу болоод байгааг гадарлах ч үгүй байгаа. Хэлэх хэцүү, хэлэхгүй байх ч хэцүү зүйл шүү дээ. Гэхдээ өнөөдөр эхнээс нь зөвөөр ойлгуулахыг хичээнээ. Тэгээд л би Жонгүгийг хүүгийнхээ цэцэрлэгийн нээлтэн дээр хүрээд ир гэсэн юм.

" За миний хүү амжилт. Дуугаа сайн дуулаарай за юу? "      гээд хүүгээ үнсэн багшид нь өгч явууллаа. Энэ бяцхан жаалууд 2 долоо хоногийн турш бэлдсэн дуугаа эцэг эхчүүддээ дуулж үзүүлэх гэж байгаа юм.

Намжүн: Миний хөөрхөн хүүг хараад байгаарай.

Бид хоёр суудлаа эзлэлээ. Хажууд минь хүн суух шиг болохоор нь харвал Жонгүг байв.

Жонгүг: Сайн уу? Яасан эрт ирсэн юм.

" Харин догдлоод гэрээсээ эрт гарсан юм. Чи ч яг цагтаа ирж байна шүү "

Жонгүг: Би чинь хэн билээ дээ.

Намайг хүнтэй юм яриад байсныг анзаарав бололтой Намжүн надруу харахдаа хажууд минь суух Жонгүгийг ч бас харав.

Намжүн: Хөөх...Удаан уулзаагүй хүн байх чинь ээ. Сайн уу? Энд юу хийж яваа юм?

Жонгүг: Энд сууж байгаа хүмүүстэй адилхан шалтгаанаар энд сууж байна.

Намжүн: Аан, хүүхэд чинь энд байгаа юмуу?

Жонгүг: Тиймээ. Миний хүү энд байгаа.

Намжүн: Хөөх хайртай хүнтэйгээ амьдрал зохиож, аав болсоныг чинь хараад чин сэтгэлээсээ баярлаж байна.

Жонгүг: Харамсалтай нь хүүхэдтэй болсон ч гэлээ хайртай хүнтэйгээ амьдрал зохиож чадаагүй л дээ.          гээд надруу сэмхэн харлаа.

Намжүн: Тэгэхээр....салчихсан байх нь ээ?

" За чшш. Хүүхдүүд гараад ирлээ "

Бүх эцэг эхчүүд алга ташин хүүхдүүдийнхээ үзүүлбэрийг үзэв. Хөөрхөн юмаа энэ золигнууд чинь.

Жонгүг: Хүү маань ганцаараа илүү хөөрхөн харагдаад байх юм. Тиймээ?

гэж шивнэн хэлэхэд нь би инээгээд толгой дохилоо. Хүүхдүүд дуугаа дуулж дуусаад бүгд ээж аав дээр очицгоов. Сэжүн маань ч бас биднийг чиглээд гүйж ирж байв.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now