Part 11 [3 weeks😟]

Start from the beginning
                                    

" Тийм үү? Жиёон баярласан гэж үү? Хөөрхөн юм бэ. Эсвэл маргааш та хоёр манайд хүрээд ирэх юм уу? Би сайхан хоол хийгээд хүлээж байя "

Жэхи: Бид хоёр хоолноос бол татгалзахгүй шүү. Тэгвэл маргааш өдрийн хоолны цагаар яваад очъё.

" Заа тэгээрэй~ Маргааш уулзъя. Баяртай~"

Намжүн: Жэхи юу гэж байна?

" Яагаад ирэхээ больсон юм л гэж байна. Нөгөө Жиёон чинь Сэжүнийг очно гэсэн чинь бөөн баяр болсон гэнэ. Тэгээд тэр хоёрыг маргааш манайд ирж хоол идээрэй гээд хэлчихлээ."

Намжүн: Зааза болж дээ. Маргааш миний хүү Жиёон найзтайгаа уулзах нь байна шүү дээ. Одоо гуравуулаа юу хийх үү?

" Миний хүүгийн дуртай хүүхэлдэйн киног үзэх үү? " гэхэд Сэжүн толгой дохив.

^^^^

Хүүгээ голдоо хэвтүүлээд өөд өөдөөсөө харан хэвтлээ. Сэжүн хэдийнээ унтчихсан.

" Дахиад ойн баярын мэнд хүргэе хайраа~"

Намжүн: Хайрдаа ч гэсэн баярын мэнд. Хамтдаа амьдраад ийм хурдан 8 жил болчих гэж. Дундаасаа жинхэнэ хайрыг бий болгоод 3 жил болж байна шүү дээ.

" Шаналах завгүй жаргалтай 3 жил байлаа шүү. Тэр тусмаа хүү минь төрсөний дараах 2 жил үнэхээр сайхан байлаа. Ийм сайхан бэлэгийг надад бэлэглэсэнд баярлалаа хайраа~ "      гээд уруул дээр нь үнсэв.

Намжүн: Би л энэ үгийг хэлэх ёстой шүү дээ. Надад итгэж, Жонгүгийг биш намайг сонгосонд баярлалаа.

Гэвч би тэрийг зөвхөн хүүгийнхээ л төлөө хийсэн. Чи хүүгийн минь аав болохоор л Жонгүгаас салах шийдвэр гаргасан шүү дээ.

" Сайхан амраарай~ "     гээд духан дээр нь үнсээд толгойг нь илэв.

^^^^^^^^^^^

" Вуаа хоёр хөөрхөнийг хараад байгаарай. Сайн найзуудын хүүхдүүд гэсэн шиг л хоорондоо адилхан харагдаад ч байх шиг."

Жэхи: Манай Сэжүн ч том болоод охидуудыг хуулируулах нь дээ.

" Жиёон ч бас хөвгүүдийг араасаа нилээн их гүйлгэх нь дээ. "

Жэхи: Яршиг хоёулаа хүүхдүүдээ том болохоор нь гэрлүүлчих үү?

" Тэгэх үү? Ийм хөөрхөн бэртэй болохоос татгалзах зүйл алга."

Жэхи бид хоёрыг ингэж ярьж байх хооронд Намжүн биднийг харж инээж байгаад хаалга дуугарахаар нь хаалгаа тайлахаар явлаа.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now