Титюс Чангретта

Start from the beginning
                                    

Нэг удаа би түүнээс тэсэлгүй асууж байв. 

Тэр шөнө их хэмжээний цас гадаа хаяалж байсан санагдана. Бас л түүний над дээр ирэх өөрийнх нь өдөр байсан юм. 


- Чи надад хайртай юу Титюс?

"Лиллиан"

"Би чамд дуртай.."


Би санаа алдав. 

Уншиж байсан номоо хаан хажуухандаа тавив. Доош харан хэвтэж байсан болохоор орноос өндийхөд биеэр минь одоо л цус гүйж байна уудаа гэлтэй халуу дүүгэх аж. 

Унтлаганы бүдэг саарал даашинзныхаа хормойг дээшлүүлсээр Титюсийн дэргэд очиж зогсов. Тэр өрөөнд минь улаан дарс барьсаар орж ирсэн байх нь тэр. 

Авчирсан хоёр хундагандаа улаан дарсыг алгуурхан нэгэн хэмээр хундагалах ба тэр түрүүн өмсөөтэй байсан саарал хүрмээ хэдийн тайлчихсан дан ганц цагаан цамцтай байлаа. 

Араас нь очиж тэврэхэд тэр даруй цээжин дээр нь холбон байсан хоёр гарыг минь холдуулж багахан түлхэв. Тэгсэнээ хүйтэн үйлдэл нь дуусаагүй гэлтэй "Би зүгээр л хонох гэж ирсэн" гэв. 

Магад түүнийг Арло зэмлэсэн байх. 

Сүүлийн хэдэн сар тэр өөрийнхөө өдрүүдээр ирэхгүй байсан юм. Тиймдээ зэмлэл хүртсэн болохоор л тэр өнөөдөр энд хүсээгүй ч гэлээ ирсэн байж таарах нь. 

Зорьсон хэрэг нь би биш гэдгээ мэдсэн болохоор уншиж буй номоо үргэлжлүүлэхээр зэхэв. Номоо уншиж байхдаа түүнд анхаарлаа хандуулмааргүй байсан ч тэр орж ирсэн цагаасаа тийм ч олон зүйл хийсэнгүй. 

Зүгээр л авчирсан дарсаа ууна. 

Бас цонхоор гадаахыг ажиглана. 

Тэгээд л болоо. 

Ойрдоо бүгд л ямар нэг зүйлд санаа зовинонгуй байх болж. Энэ нь нөгөөтэйгүүр энэ тэнд гараад буй жижиг том хэргүүд байж мэдэх ч яагаад ч юм надад бидний хуримнаас болсон юм шиг санагдаж байлаа. 

Хурим. 

Хэдхэн сарын дараа болно. 

Юу ч гэмээр юм бэдээ баярлах догдлох зүйл биш юм шиг л санагдах юм. 

Би шөнө дунд хэн нэгний яраглах дуунаар сэрэв. Хэдийн явчихсан байх гэж бодсон хүн минь дэргэд минь хөнжил ч нөмрөөгүй хувцастайгаа унтах бөгөөд сонин ч гэлээ хар дараад буй мэт харагдлаа. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 25 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋Where stories live. Discover now