Part 10 [Too happy]

Start bij het begin
                                    

Хадам ээж: Дөнгөж хоёр долоо хоногтой хэрнээ яасан том алаг давхраатай нүдтэй юм бэ миний хөөрхөн ач чинь.

" Харин тийм байгаа биз? Анх бид хоёр хүүгээ хараад ямар том давхраатайг нь их гайхаж билээ "

Хадам ээж: Ёстой эгдүүтэй золиг юмаа. Ийм нялх юм байж том алаг нүд, цасан цагаан арьстай юм гээч. Миний муу хүүгийн юуг нь ч дуурайгаагүй байна.

Намжүн: Намайг биш миний хайрыг тэр чигт нь дуурайчихсан байгаа биз?

Ээж: Тийм байна. Сэхи маань дөнгөж төрсөнийхөө дараа хүртэл ийм цагаан арьс, бүлтгэр том нүдтэй байж билээ. Яг л Миний охины нялх үе байна. Алив ээждээ хүүгээ өгчих. Тэр хооронд миний охин хоолоо ид.

" Зүгээрээ ээжээ "

Хадам ээж: Алив яваад хоолоо тухтай идчихээд хүрээд ирээ~ Ээж болсоны дараа тайван сууж хоол иднэ гэж бараг л байхгүй болчихдог. Хүүхэд рүүгээ нааш цааш гүйнэ, гэрийн ажил гээд л заримдаа хоолоо идэхээ ч мартдаг. Ээж нь бүгдийг мэдэж байгаа болохоор миний охин яваад тайван сууж хоолоо ид. Одоо бид дөрөв ирчихсэн байхад Сэжүнд санаа зовох хэрэггүй шүү дээ.

Ээж: Тийм шүү. Миний хүү ч гэсэн яваад хоолоо тухтай ид.

гээд Намжүн бид хоёрыг гал тогоо руу орууллаа. Зочидоо ч тухтай хооллож амжаагүй байж өөрсдөө тайван суугаад хоол идэх эвгүй л юм. Гэхдээ идэхгүй гэж зөрүүдлэх юм бол тэдэнд бүр л хэцүү санагдаж магад.

Хүү минь төрсөнөөс хойш би анх удаагаа Намжүнтай хамт тайван гэгч нь хоолоо идэж байна. Бас л удсан байна шүү. Бид хоолоо идчихээд хүү дээрээ очлоо.

" За Сэжүнийг надад өгчих. Тэгээд та нар яваад хоолоо ид. Зочидоо ч хоолыг нь тайван идүүлсэнгүй. Ичмээр юмаа" гээд хүүгээ тэднээс авлаа.

Хадам аав: Ээж ааваасаа юунд нь ичдэг юм? Нэг гэр бүл байтал зочид гэнэ шүү.

гэсээр инээд алдан гал тогоо руу явцгаалаа.
Хүүгээ орон дээр хэвтүүлээд хөхүүлвэл Намжүн ч бас миний өөдөөс харан хамт хэвтэв.

" Миний хүү яасан сайхан ааштай байх юм? Мм? Эмээ өвөө нартайгаа танилцаад гоё байсан уу? Анх удаа ийм олон хүн зэрэг харагдсан чинь баярласан уу? "

Намжүн: Хөөрхөн шүү дээ миний үр чинь. Хараад хараад ханашгүй, үнэрлээд үнэрлээд ханахгүй сайхан хүү юмаа чи. гээд хүүгийнхээ хөлийг үнэрлэж үнсэв.

" Хүүгээ салхилуулах уу? "

Намжүн: Тэгэх үү? Тэгвэл миний хайр хүүгээ хувцаслаж бай. Хайр нь яваад хүүгийнхээ тэрэгийг бэлдээдэхье. гэж хэлээд духыг минь үнсээд өрөөнөөс гарлаа.


UNFATHOMABLE LOVEWaar verhalen tot leven komen. Ontdek het nu