[Scene 1]: Үл мэдэгдэх эхлэл

40 3 3
                                        

Сөүл хот. 2018 он. 05-р сар

Хаврын сүүл сар айлчилж, Сөүл хот аль хэдийнээ дулаан орсон ч хүчтэй салхи хамаг юм хийсгэн зогсолтгүй үлээх нь нэг л тээртэй. Урьдын л адил хөл хөдөлгөөн бужигнасан хотын захад харанхуй гудамжаар Чэёон цагийн ажлаа тарчхаад дотуур байр луугаа ядарсан ч гэлээ алхаж яваа нь энэ. Нар жаргаснаас болж гадаа гэгээ тасарсан тул гудамжны тод гэрлүүд түүний алхах замыг гэрэлтүүлэх аж. Явган хүний гарц гэрлэн дохиогоо ногоон өнгөтэй болгоход тэнд хүлээж байсан бүх хүмүүс утаснаасаа харцаа салган нэгэн зэрэг яаран алхах нь бүгд л гэр лүүгээ харьж буйг илтгэх шиг. Чэён ч мөн тэдний дунд зэрэгцэн гартаа томдуу хайрцаг тэврэн алхаж байв.

Тэрээр хайртай аавынхаа хуульч мэргэжлийг өвлөн суралцахаар Сөүлийн их сургуульд элсэж, Австрали дахь гэр бүлээсээ тусдаа гараад аль хэдийн 3 жилийг ардаа орхин 20 настай 2-р курсын оюутан болжээ. Дотуур байрандаа их сургуулийнхаа өөр өөр тэнхимийн гурван охидтой нэг тогооноос хоол хувааж амьдардаг учраас тусдаа гараад олж авсан хамгийн чухал зүйл нь анхаарал тавих дотны найзууд нь юм.

Түүний талаар багахан танилцуулга хийе. Тэрээр ноён Пак гуайн отгон охин бөгөөд төрсөн цагаасаа нэг хөнжил булаацалдаж өссөн газар дээрх ганц эгчийг нь Алис гэдэг. Эгч дүү хоёулаа багадаа царай төрх нь үзэсгэлэнтэй, хөөрхөн гэдгээрээ хөрш айлууддаа танигдсан ч тэдгээрийн хэн нь ч өөрсдийн бэрээ болгож зүрхлээгүй юм. Учир нь ноён Пак улсдаа нэртэй том хуульч бөгөөд гаднаасаа их ширүүн төрхтэй, үг цөөтэй, махлаг нэгэн тул түүнээс жийрхсэндээ ч тэр үү хөршүүд нь тэдний араар л ярина уу гэхээс гэрт нь зочилж орох мэтийн давруу үйлдлүүдийг хийж зүрхэлдэггүй байв. Гэсэн ч хүний эцэг болсон хүн нялх балчир охидууддаа яаж хатуу зангаа гаргаж чадах билээ тэднийхээ хувьд ноён Пак бол хайр халамжаар дүүрэн хамгаас хайртай аав нь. Охид өсөж том болохын хэрээр аавынхаа хийдэг ажилд хэн нь илүү гэлтгүй адилхан дурлаж байсан учраас ээж нь тэднийг өөрсдийнх нь хүслээр амдрахад нь өөрийнхөө хэрээр тусалсан. Хатагтай Пак бол гэрээсээ холгүй, хөл хөдөлгөөн ихтэй хотхондоо цэцгийн дэлгүүр ажиллуулдаг үзэсгэлэнтэй эмэгтэй. Насандаа баймгүй залуухан төрх, хэн бүгдийн амархан бий болгочихдоггүй гуалиг галбирыг өөртөө шингээсэн нэгэн. Алисын хувьд тэрээр Австралид хуулийн сургуулийнхаа төгсөх ангийн оюутан билээ.

Сөүл хотын захад байрлах дээр үеийн загвартай ч олон оюутныг амьдрах байраар хангах чадалтай томоохон дотуур байрны гадаа Чэёон түрүүнээс хойш тэвэрч явсан хайрцгаа газарт тавиад биеийнхээ чилээг гаргангаа "Өнөөдөр би хүнсээ цуглуулах билүү?" гэж дотроо бодоод удаан алхаад ядарсан хөлөө арай гэж зөөн байрныхаа ойролцоох хамгийн том дэлгүүр лүү орлоо. 

Death FlowerWhere stories live. Discover now