СНАР 21

356 45 17
                                    

*1 жилийн дараа*

Гуравдугаар курс...

Хамраараа газар шургаж ортлоо хичээлээ хийгээд хажуугаар нь архидан согтуурсаар байгаад л цаг хугацааг өнгөрөөж байна.

Гюү "Жү эгчээ, нөгөө лекц юу болсон бэ?"

"Энэ хөөрхөн ихрүүдийг хараач ээ. Үжүжүжүжү"

"Эгчээ"

"Ямар ч эгдүүтэй юм бэ дээ. Уадидиди"

"Эгчээ л дээ. Хүүе!"

Би нүдээ эргэлдүүлсээр түүн рүү харан "Хэнийг эгчээ гээд байгаа юм?"

"Мэдээж энэ өөдөөс минь хараад сууж байгаа надтай адилхан хөөрхөн хүүхнээс өөр ихэр эгч надад байхгүй"

Хүүхэн ч гэх шиг.

"Жилийн өмнө Инсү жирэмсэн болсноос хойш надад дүү гэх хүн байхгүй болсон. Аав ч хүүгүй болсон л доо. Ганц охин нь би"

Вонү хажуунаас "Минжү битгий л дээ"

"Чи бол бүр дуугүй байгаарай. Би ганц бие хүн шүү!"

Гюү гуниг царайлан "Миний хүүхдүүд ээ, авга эгч нь аавтай нь адилхан дажгүй царай зүстэй юм байж өөдгүй хүүхэн шүү тийм ээ?"

Вонү "Харин тийм ээ" гэснээ учиргүй санаа алдлаа.

Өнгөрсөн жил Мингюү миний агаар дээрх эргэлттэй өшиглөлтөнд олон ч удаа өртсөн дөө. Тэгээд надад Ким Мингюү гэдэг аварга том баавгай шиг дүү байхгүй болсон. Одоо тэгээд худлаа "Эгчээ" гээд л байгаа. Энэ хэзээ нээх эгч гэдэг байсан юм. "Жү, андаа" ч гэх шиг.

Хён У ах шиг төгсөх ангидаа хүүхэдтэй болсон бол өдийд Мингюү энд "Эгчээ" гээд дүлзэнтээд сууж байхгүй байсан юм.

Гэснээс Инсү маань ихэр хөвгүүд төрүүлсэн. Яанам бэ? яанам бөөн ихрүүд. Хён У ах,Хён Ми эгч хоёр байна. Гюү бид хоёр байна. Одоо ингээд бяцхан ихрүүд маань байна. Манайхны цусан холбоо, ихрийн удам гэж ёстой дийлдэхгүй.

Инсү хүүгээ тэврээд "Шөнө ихрүүд уйлахаар Мингюү дагаад уйлчихдаг. Тэгээд надаар аргадуулах гээд ёстой хэцүү юм" гэхэд нь би Гюүг дагздаж аваад "Том болооч чи!"

Уруул ам нь өмөлзөн "Цаанаасаа энэ нулимс гараад байгаа юмыг би яах юм"

"Энэ ёстой нэг" гээд гар далайхад Вонүг намайг барьж аваад "Тайван, тайван"

"Ийм байж яаж хүүхэд өсгөж, амьдралаа авч явах гээд байгаа юм бэ? дуугараач. Айлын охиныг жирэмсэн болгочихоод ингээд дүлзэнтээд сууж байдаг. Чи ер нь өөрийгөө аав болсноо мэдэж байна уу?

"My Man" S2 |JWW| Wo Geschichten leben. Entdecke jetzt