Гэнэт л танихгүй залууд үнсүүлсэн охин ч бас цочирдох нь мэдээж. 

Эсэргүүцэж амжаагүй байхад залуу хүү үнсэлтээ салгаад жигтэйхэн жуумалзана.

Охин улаан лооль шиг болтлоо минчийтлээ улайх бөгөөд ухаан санаа нь орж гаран хүү рүү хуруугаа чичлээд уурлаж балмагдангуй чанга дуугаар "Чи... чи..." гэсээр түгдчих аж.

Тэд томоохон худалдааны төвд үймээн тарьж буй учир тэднийг олон хүмүүс сониучхан харж байлаа. Үгүй ээ үүнээс илүүтэй энэ охины анхны үнсэлт байсан!

Залуу хүү хуруугаа дуугарахад ахимаг насны эр урагш гарч ирэх бөгөөд хүү охин руу харан жуумалзсаар "Ян гэр бүлд тэдний охин тэргүүн Жон овогтны залуу эзнийг гомдоосон учир хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэл. Мөн миний эцэг эхэд намайг сүйт бүсгүйгээ олсон гэдгийг дуулгаарай!"

Охин дахин балмагдаж орхилоо.

"Хүлээ.. Хэн... хүлээ юу болоод байна аа..."

"Авхай, бид өнгөрлөө. Та Жон гэр бүлийн цорын ганц хүүг гомдоосон." Хар хослолтой эрчүүдийн нэг нь энэ байдлыг залуу хатагтайдаа тайлбарлах аж. 

"Дараа уулзъя эхнэрхэн минь." хэмээн залуу хүү инээмсэглээд цааш алхаж явав. 

Охин хэлэх үггүй гайхан хоцоржээ. Тэр дөнгөж сая юу болоод өнгөрснийг дахин эргэцүүлэн бодно. Яаж ийм зүйл болчих оо? Түүний хэлсэн эхнэрхэн минь гэсэн үг ямар утгатай юм вэ? Бас түүний үнсэлт. Түүний анхны үнсэлт ердөө ингээд хулгайлагдчихлаа шүү дээ. 

Охиныг хэсэг саатсаны дараа гэртээ ирэхэд гэр бүлийнх нь бүх гишүүд үл таних хөгшин эмэгтэйтэй цуг хүлээж байлаа. Уур амьсгал хүндэвтэр мэдрэгдэх агаад түүнийг орж ирмэгц бүгд нэгэн зэрэг түүн рүү харах аж.

Харин гэнэтхэн залуу хүү гарч ирэн түүнийг тэврэх нь тэр. 

"Чи...." охины эрүү шалан дээр унах шахна. Тэр дөнгөж сая түүнтэй уулзсан байтал одоо гэрт нь ирчихсэн байна. Охин эцэс төгсгөлгүй гайхшралд автсаар.

"Ян Хэри, СӨГД!" Гэнэт л түүний аав чанга бас зандрангуй дуугаар хашхирах нь тэр. 

Хэри Бэн авга ах руу найдвар тээсэн харцаар харлаа. Бэн ах үргэлж түүнийг эцгээс нь хамгаалж ирсэн. Энэ удаа тэр түүнийг хамгаалж чадахгүй бололтой, ялангуяа тэд маш чухал зочинтой байхад. Залуу хүү түүнийг сөгдөх гэхэд нь тэвэрч аваад үйлдлийг нь хорьчхов. 

"Хоёр дахь эмэгтэй дүр"Donde viven las historias. Descúbrelo ahora