18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)

Start from the beginning
                                    

Нэгэн өдөр Хэри энэ бүгдийг хангалттай гэж үзэн бүгд цугларсан зочны өрөөнд Юнхог чирэн авчрав.

"Юнхо бид хоёр гэрлэх гэж байгаа. Бас та бүгдийг түүнтэй аятайхан харьцана гэж найдаж байна." Хэри ийн зарлах нь тэр.

Энэ мэдээ бүгдэд гэнэтийн байсан гэлтэй Юнхо тэргүүтэй бүгдийнх нь нүд томорч цочирдсон харагдана. Гэхдээ уур амьсгал огцом өөрчлөгдөн энэ удаа Хэриг цочроож бүгд баяр хөөртэй орилж эхлэх нь тэр.

Юу болж байгааг хараад Хэри манарсан аятай зогсоно.

"Би чамд энийг бүтнэ гэж хэлсэн биз дээ. Баяр хүргэе." Тэян Юнход хандан хэлээд гар барих аж.

Ян эцэг хүртэл босоод Юнхог тэврэн, "Тэр аль хэдийн чиний асрамжид орлоо, хүү минь." гэж хэлээд яг л хүүгээрээ бахархаж буй эцэг шиг нурууг нь цохиход, "За аав аа." гэсээр Юнхо мишилзэж байв.

"Хүлээ!"

Гэр бүл нь бүгд дараалан Юнход баяр хүргэхийг хараад Хэрид тэднээс юу болоод байгааг асуух гэсэн ч хэн ч түүнийг тоосонгүй. Тэр энд өөрийгөө яг л гаднын хүнээр мэдэрч байлаа. Тэр ээж рүүгээ харахад ээж нь зөвхөн хүргэн хүү дээрээ анхаарлаа төвлөрүүлж байв.

Баярын уур амьсгал намжсаны дараа Хэри Юнхогийн гарыг шүүрч аваад түүнийг тагт руу хөтлөв.

Тэр гараа зөрүүлэн тэврээд, "Ярь." хэмээн тушаалаа.

Юнхо түүний бэлхүүснээс барин өөр лүүгээ татан ойртуулав.

"Би чамд хайртай, одоо бол энэ л хамгийн чухал нь. Би чамайг дэлхий дээрх хамгийн аз жаргалтай эмэгтэй болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Эцэг эх чинь биднийг аз жаргалтай байхыг л хүсэж байгаа." Тэр Хэригийн хацрыг илбэнэ.

Хэри санаа алдаад "За яах вэ." гээд түүний нуруугаар тэврэхэд Юнхо түүний нүд рүү гүн гүнзгийгээр ширтэж байв. Тэд нэгнийхээ харцанд зөөлрөн Юнхо аажмаар түүний нүүр лүү ойртон үнсэх хэдхэн агшинд ард хэн нэгний дуу гаргахад тэд цочсондоо хоёр тийш салав.

"Аххм... гуйя энд л битгий ийм зүйл хийгээрэй дээ. Соёлгүй юм аа." Сынри шоглох аясаар хэлэв.

Хэри, Юнхо хоёр тагтны буланд суух Сынриг сая л олж хараад, "Та энд юу хийж байгаа юм? Гарт чинь байгаа юу вэ?" хэмээн Хэри асуухад,

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now