Хайр аа?

993 75 1
                                    

Хаалга тогших

Сэүн- [нүдэх] Су-А хаалгаа

- [нүдээ нухалсаар] Очлоо [хаалгаа тайлж өгөөд] хар үүрээр хүн унтуулаагүй яагаад хаалга нүдээд байгаа юм бэ?

Сэүн- Өглөөний цайгаа хамт ууж байна гэж тохиролцсон биз дээ? Тэглээ ч хар үүр биш 8 цаг болж байна би хоцорлоо хурдлаарай. Дээрээс нь нэг гэрт амьдарч байгаа эхнэр нөхөр байж хаалгаа түгжээд байхдаа яахав дээ [үглэх]

- За за яасан ч үглээ юм бэ дээ гарч бай хувцсаа сольчихоод буугаад очъё

Хувцсаа сольчихоод араас нь буугаад очтол аль хэдийнээ ширээ засчихсан өглөөний цай бэлэн байлаа

- Хөөх чи бэлдээ юу?

Сэүн- Үгүй ээ, Мира эгч бэлдсэн ирээд цайгаа уу!

Мира эгч- Эзэгтэй та юу уух уу? Сүү уух уу?

- Американо ууя

Мира эгч- За ингэж нэг өөр өглөөний цай бэлддэг юм байна

- Юу гэсэн юм бэ?

Мира эгч- Захирал өглөө болгон сүү л уудаг. Сүүнээс өөр юу ч идэж уудаггүй. Таныг ирсэн болохоор таньд тусгайлан хоол хийж тавьсан юм

- Тэгэхээр энэ бүх хоол надад зориулагдсан гэсэн үг үү? [баярлах]

Сэүн- Үгүй ээ хэн тэгэж байна би бас иднэ. Эгчээ надад аяга, халбага бас нэг аяга сүү аваад ирээч

Мира эгч- [инээгээд] За аваад ирье ээ

Сэүн- Энэ картыг ав [гээд ширээн дээр карт гаргаж тавилаа]

- Хар карт байна шдээ. Өөр өөрсдийнхөө мөнгийг хэрэглэнэ гэж хэлсэн биз дээ? авч чадахгүй ээ [толгойгоо сэгсрээд картыг нь түлхэх]

Сэүн- Зүгээр ав аа [буцааж түлхэх] би эхнэртээ өгсөн болохоос чамд өгөөгүй. Алдарт У Сэүний эхнэр ийм хэмжээний юм авах хэрэгтэй

- Би, чиний эхнэр хоёр өөр хүмүүс үү, би бол чиний эхнэр, чиний эхнэр бол би. [картыг нь аваад] За яахав гуйгаад байгаа бол авчихъя даа. Нууц дугаар нь хэд юм

Сэүн- Тэг дөрөв арван хоёр

- Юу вэ? миний төрсөн өдөр байна шдээ. Чи яаж миний төрсөн өдрийг мэддэг юм.

Сэүн- Энэ миний төрсөн өдөр

- Хөөх хоёулаа нэг өдөр төрсөн юм байна шдээ. Хувь тавилан

Сэүн- Юун хувь тавилан

- Чи бид хоёр хуурамч эхнэр нөхөр болсон нь хувь тавилан гэж байна. Хоёулаа учрах ёстой хүмүүс юм байна [баясах]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now