14. Сүүлчийн даалгавар

Começar do início
                                    

Юнхо ихэд сандарч, тэр даруй хувийн эмчээ дуудсан юм. Эмч ирж, түүний биеийг оношилж үзээд хэт сэтгэл хөдлөлөөс болж ухаан алдсан болохыг тайлбарлав. Эмчийг явахад Юнхо түүний орны дэргэд үлдэн гарыг нь атгахдаа духан дээр нь үнсээд, "Чамайг ямар их санасныг минь чи мэдвэл..." хэмээн зөөлнөөр шивнэв.

Хэдэн цагийн өмнө Юнхо ажлын өрөөндөө бүгж байсан бөгөөд Рун Хао гэдэг нэрийг судалж байв. Тэрээр нэгэн нийтлэл олоход нэрний талаар ганцхан хуудас баримт л байлаа. Дараа нь Хао Ни гэх нэрийг интернетээс хайхад тодорхойгүй буюу хайлт олдсонгүй.

Тэр энэхүү эрэл хайгуулаа таван өдрийн өмнө зүүднээсээ сэрээд хайж эхэлсэн боловч аз таарсангүй. Хэриг өрөөнд нь түгжээд зүүдний хариултыг олохдоо улайран олигтой унтаж чадаагүй тэрээр Жэжүүнийг ирэхэд духан дээрээ зөөлөн массаж хийн ажлын өрөөндөө сууж байв.

Жэжүүн түүний өрөөнд орж ирэхдээ баяртай харагдсангүй.

"Чи түүнийг хулгайлсан гэж битгий л хэлээрэй!? Түүнийг хаанаас ч олохгүй байна гэхдээ миний хараанаас зугтаж чадах ганц хүн байдаг. Тэр нь чи!" Жэжүүн нухацтай хэлэв.

Юнхо түүнд хариулахын оронд хэлсэн зүйлийг нь үл ойшоон толгойн өвчин болоод байгаа асуултаа асуув.

"Чи энэ түүхийн талаар ямар нэг зүйл мэдэх үү?"

Жэжүүн нийтлэл дээрх гарчгийг уншаад хөмсөг зангидан, "Чамд эд нар ямар хэрэгтэй юм?"

"Рун Хао, Хао Ни хоёрын талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй юу? Энэ түүхэн баримтаас олдсон зүйлс гэхдээ тэдний түүхийг цөөн хүн мэддэг."

"Андаа, хэрвээ түүхэн сурвалжаас олохгүй бол эхлээд орчуулж болдог юм. Жишээ нь." Жэжүүн түүний зөөврийн компьютерын урд очоод Хао Ни гэж бичин орчуулахад үр дүнд нь тэд хоёул гайхширч орхив.

"Хөөх, энэ бол гайхамшиг. Хао Ни гэсэн үг англиар Хэри."

Юнхогийн хөмсөг зангирч, түүнд эргэлзээ төрөхөд тэр Хэригийн нэрийг амандаа бувтнаад хойш сандлаа налан, "Энэ давхцал байх. Магадгүй Хэри биш Хэрри."

Жэжүүн санал үл нэгдэн, "Үгүй, Хэри нь Хао Ни гэсэн нэр болохыг харж байгаа биз дээ!"

"Хмм... Ингэхэд чи яагаад Ян Хэриг хайгаа вэ?" Юнхо сонирхон асуухад,

"Би үнэхээр түүнд дурлачихсан бололтой. Тэр зүгээр л гайхалтай бүсгүй. Түүний амьдарч байсан газрыг олоход тэр олон шавьж үржүүлж байсныг саначихлаа. Бас их мэргэн. Мөнгө төлж өөр нэр, иргэншилтэй иргэний үнэмлэхтэй болсон байсан. Хуучин сүйт бүсгүйг чинь чамайг мангартуулж байгааг олоод мэдчихсэн байсан гээч. Түүнээс илүү өдөр болгон дасгал хийдэг ч хөдөлгөөн нь энгийн харагдаагүй."

"Хоёр дахь эмэгтэй дүр"Onde histórias criam vida. Descubra agora