13. Сүүлчийн даалгавар

Bắt đầu từ đầu
                                    

Тэмцэл зах хязгааргүй үргэлжилсээр байдал улам биш дэх эзэн хааны эрүүл мэнд доройтлын үе эхлэв. Энэ бол эзэн хааны бүх цусан төрлүүд илчлэгдэж, хаан суудлын төлөө өрсөлдөх цаг үе билээ. 

Мөн залуу хунтайжийн хүлээж байсан өдөр ирсэн юм. Өдийг хүртэл босгосон эрх мэдэл, тэсвэр тэвчээр гээд түүний төлөө хийсэн бүхнээ эцэст нь хүргэх цаг болжээ. Түүний эх хайртыг нь хорлохыг оролдсон ч хамаагүй тэр хангалттай хүчийг нөөцөлсөн. Цаашид дахин түүнд хор хөнөөл учруулж чадахгүй.

Олон жилийн шаналал, тэвчээрийн нулимс аз жаргалын нулимсаар солигдох агшин хаяанд харагдаж байв. Юуны түрүүнд хунтайж түүнтэй ярилцахыг тэсэн ядан хүлээж, хэзээ ч байгаагүйгээр догдолж байлаа.

Эзэн хааны лагшин муу тал уулан дахь ариун сүмд очин залбирал үйлдэхээр явахдаа титэмт хунтайж эхнэр болон татвар эм, бараа бологчдодоо сэрэмжтэй байхыг тушаана. Анх удаа тэр хайртай эмэгтэйтэйгээ хамт тэргэнд суужээ. Хунтайжийг түүний хажууд суусныг бүсгүй гайхаж байсан бол хунтайж аяллынхаа турш үргэлж түүн рүү ширтэж байв. Энэ нь бүсгүйн хувьд хунтайж болох эр нөхөр нь түүнд ойртсон бас инээмсэглэж байхыг нь харсан анхны тохиолдол байлаа.

Өөр тэргэнд суусан гүнж уур хилэндээ буцална. 

Бүхнийг ажиглах Юнхо тэднийг даган уул руу явах замд хунтайжийг ичингүйрэн улайж хөлрөн бас сандарч байгааг нь харна. Уулын голд ирэхэд тэднийг отож байсан уу гэмээр олон тооны дээрэмчид хүрээлэв.

Юнхо царай нь бүрэлзэн харагдах залуу эмэгтэйг хэрхэн тулалдаж байгааг харах бөгөөд сүүлийн минутад гүнж гэнэтхэн гарч ирэн түүнийг гүн гэгч нь хутгалах нь тэр.

Энэ үйл явдлыг харсан титэмт хунтайж хэсэг зуур хөшин нүдэнд нь тэнгэр нурах шиг болох аж. Цэлмэг байсан тэнгэр түүний дотор шиг хар үүлээр бүрхэж, уур хилэнтэй нь хамт аянга цахилж эхлэв.

Юнхо түүний сэтгэл хэрхэн сэмэрч, асар их айдас бүрхэж байгааг мэдэрнэ. Түүнтэй уулзах эрхгүй байсан тэр зовлонтой өдрийн төгсгөл ирж байсан сан. Цусаар уйлж байна уу гэмээр түүний нүдэнд хуралдсан цус урсах нь харагдана. 

Энэ мөч уруулаа шүүрстэл тас хазаж, бие нь янгинан өвдтөл тулааныг давж, зүрхэн дэх өвдөлтөө гараа чанга атган тэвчиж ирснийг оргүйд хийсгэж байгааг гэрчлэх мэт. Түүний шархнаас булгих цус биед нэвт шингэн урсах боловч тэр хүчтэй асгарах аадар борооны дор өвдөг сөгдсөөр. Цор ганц оршихуй нь салхи даган замхран алга болсон болохоор түүний бүх бүтээсэн зүйлс болоод хүчин чармайлт борооны усаар урсан алга болно.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ