12. Сүүлчийн даалгавар

Start from the beginning
                                    

Хүлээс нь тайлагдах мөчид Хэри зугтах боломжийг тооцон тэднийг цохихоор өндийхөд Юнхо түүний анхаарлыг татан анхааруулга хэлэх нь тэр. 

"Зугтах боломжгүй, тэдний ур чадвар чинийхээс хамаагүй илүү."

Хэри төлөвлөснөө орхин Юнхо руу харлаа. Мэдээж тэр мэдэж байсан юм. Юнхогийн эрчүүд гайхалтай чадвартай. Энэ ертөнцөд хэн ч тэднийг давж чадахгүй. Тэр тэднийг их хэмжээний мөнгө сургаж, цалинжуулсан бөгөөд хамгаалагчдынх нь үнэнч байдал нь зөвхөн Жон овогтонд л үйлчлэгддэг.

Хэри гараа солбин цээжин дээрээ тавиад, "Юу хүсээд байгаа юм бэ?"

"Энэ бүх зүүд, төсөөллийг тайлах хүртэл чамайг энд үлдээсэй гэж хүсэж байна." Юнхо ч ийн хэлээд хөлөө солбин суулаа. 

"Ноён Юнхо. Танд би хэрэггүй. Харин ч зайлсхийх хэрэгтэй. Түүнээс гадна зүүд гээд байгаа зүйл чинь надтай хамааралгүй гэж бодож байна. Та энийг ойлгох ухаалаг хүн шүү дээ." хэмээн егөөдөн хэллээ.

Юнхо түүний хөдөлгөөн бүрийг салгалгүй ажиглах бөгөөд царай төрхөөс нь бусад үйл хөдлөл хийгээд дуу хоолой, ярих өнгө аяс нь түүний зүүдэнд таарсан эмэгтэйтэй адил мэдрэмжийг төрүүлнэ. Түүний гэрээс олсон бичлэгийг үзээд шуудхан эргэлзэлгүй хамгийн сайн цэргүүддээ түүнийг хулгайлахыг тушаажээ. Мэдээж тэр түүнийг Чанминтай хамт байгааг мэдээд шилдэг хүмүүсээ илгээсэн хэрэг. Эхлээд түүнийг Чанмины гарт орсон гэдгийг мэдсэн тэр мөчид тухгүй мэдрэмж өвдөлттэй хамт ирсэн юм.

Ямар ч төлөвлөгөөгүй түүнийг хулгайлсан болохоор одоо ч юу хийхээ мэдэхгүй тэвдэж байв. Гэсэн ч хамгийн чухал асуудал болох зүүднийхээ учир шалтгааныг олж мэдэх хүртэл тэр түүнийг дэргэдээ байлгахыг илүүд үзжээ. 

"Хээе байна уу, Систем? Хэрвээ би шилжигч гэдгээ хэлчихвэл юу болох вэ?"

"Хөтчөө, үүнийг дахин нэг ч удаа дурдах хэрэггүй. Дэлхийн сүйрэл болох аюултай. Бас танд юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй. Бүх шилжигч нарт заавал мөрдөх ёстой алтан дүрэм гэж бий. Энэ бол тэдний хамгийн чухал дүрэм."

"Тэгвэл би юу хийх ёстой юм бэ? Түүнийг надад ямар нэгэн зүйл хийх хүртэл хүлээх ёстой юм уу?" Хэри бараг л толгойдоо хашхирч байлаа.

"Өөрчлөлтийг бий болгож байгаа хүчин таны таалалд нийцүүлж эхэлснээс хойш болж буй зүйлсэд итгэнэ үү. Хөтчөө, би гаднаас хянах боломжгүй байгаа ч энэ ертөнцийн эрч хүч танд эерэг хандаж байгааг харж байна."

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now