10. Сүүлчийн даалгавар

Start from the beginning
                                    

Өдөр хоног өнгөрсөөр, Юнхо хүүг дагаж байх зарим үедээ түүнийг багагүй хол зайд залуу охидтой тоглож байгаа бяцхан охиныг ажиглаж байгааг анзаарч байлаа. Хүү жижиг бут, мод, байшингийн булангаас түүнийг нууцаар хардаг бөгөөд охин түүний зүг толгой эргүүлэх үед залуу хөвгүүн тэр даруй нуугддаг байв. Ном сургаал, зэвсгийн эрдэм гээд олон хичээл, бэлтгэлийнхээ үеэр боломж олдвол тэр түүнийг хэсэгхэн хугацаанд ганц удаа л харах боломжтой аж. Гэхдээ үргэлж бүгдээс нуугдах шаардлагатай. Хэрэв түүний шивэгчид жанжны охин руу харж байгааг нь олоод мэдчихвэл түүнийг заавал шийтгэж сургамж өгнө.

Залуу хүү зориглон бяцхан охинтой уулзахыг хүссэн нэгэн явдал тохиолдов. Тэрээр ах дүү нарынхаа нэгээс тусламж хүссэн боловч харамсалтай нь магтаал сайшаал сонсохыг чухалчилдаг дүү нь түүний ээжид мэдэгдэж, хүйтэн ширүүн бороонд зогсох аргаар шийтгүүлжээ. Татвар эмс болоод бусад ханхүү нар түүнийг элэглэн шоолж байв. Чанга хатуу сургаалтай эхийнхээ сүүдэр дор мөн дүрэм журам, алдар нэр, атаа хорсол, өшөө авалтаар дүүрэн шуналд хөтлөгддөг ордонд тэр юу ч хийж чадахгүй. Ханхүү зөвхөн тэр газарт л харьяалагдаж, тэнд л байх ёстой хувь тавиланд захирагдана.

Мөн зодуулж буй хүүхдийг харан зовуурыг нь мэдрэх Юнхо ч хөмсгөө зангидахаас өөр юуг нь хийж эс чадна.

Орой болгон хүү шивэгчдийг зүйрмэглэсэн хойгуур орноосоо сэм гэтэн босоод булсан төмөр хайрцгаа гаргаж ирэн дотор нь болгоомжлон байрлуулсан олон жижиг эдлэлийг хардаг. Тэднийг харах бүрд хүүгийн сэтгэл хөнгөрч, хөнгөн мишээл тодруулна. Охин түүнийг харах болгондоо түүнд зориулж хийсэн жижиг бэлгээ өгдөг боловч хүү өөрийг нь хямдхан зүйлээр доромжилж байна гэж дүр эсгэн эсхүл охиныг өөрөөсөө түлхэх гэж хичээнэ. Түүний жинхэнэ зан араншингаас өөр ч гэсэн. Харин охин түүнд эелдэг хандаж, өхөөрдөм үйлдэл хийдэг нь хэвээр. Энэ л түүний охинд дурласан шалтгаан. Гэвч хүүгийн хувьд охинд чухалчлан хандах нь бэрхшээл, тиймээс хэрэв ингэж эсрэг зүг рүү аашилсаар байвал охин утга учиргүй болж хувирах байх. Учир нь түүний ээж жанжны охинтой зууралдвал түүний амь насанд хор хөнөөл учруулах болно гэж анхааруулж байлаа.

Юнхо гэнэт сэрэх хүртлээ залуу хүүгийн амьдралыг ердөө нэг цаг ажиглажээ. Магадгүй цааш үргэлжлүүлэн зүүдэлж болох ч хэн нэгэн түүнийг бага зэрэг сэгсрэн сэрээж байсан юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now