9. Сүүлчийн даалгавар

Start from the beginning
                                    

Шөнө дунд тэрээр унтаж чадалгүй орондоо хөрвөөсөөр гал тогоо руу буухаар шийджээ. Цагийн зүү хоёрыг заах бөгөөд Хэри пентхаусаар холхин гал тогоог олоод идчихээр зүйл хайж эхлэв. Тухгүйтлээс болж нойр нь хулжиж байгаагаас хойш тэр юм идэхийг илүүд үзсэн юм. Хэри хөргөгч онгойлгоод өөрийн эрхгүй уулга алдаж орхилоо. Тасалгаа бүрд нь хүнсний ногоо. Үнэндээ тэр Чанминыг цагаан хоолтон гэдгийг мартаж орхиж.

Хөргөгчинд хуурамч мах, ногоонууд ярзайлдаж байх бөгөөд ямар ч зайрмаг, хэлэнд хүргэчих амттан ч байсангүй. Харин шүүгээнээс какао олов. Хэдэн найрлага цуглуулж, цагийн дараа гэхэд шоколадтай жигнэмэг бэлэн болов.

Жигнэмгээ хөргөх багахан хугацаандаа тэр утсаараа эдийн засаг, хөрөнгийн биржийн мэдээлэл үзнэ. Хангалттай хөрмөгц тэр сүү аягалаад жигнэмгээ идэж эхлэв.

Түүнийг хооллох үед хэн нэгний ханиалгах сонсогдов. Хэри эргэж харан бараг л тэр хүн рүү ууж байсан сүүгээ тургих шахах нь тэр. Буруу хоолойгоороо оруулснаас болж цээжээ хэд балбан ханиалгана. Залуу ч түүнд туслахаар хурдан гэгч нь амны алчуур сунгав.

Хэри түүн рүү улайсан нүүрээр дахин харлаа. Хагас нүцгэн Чанмины овгор булчингууд нүд хурцалж, тэр новшийн халуухан харагдана.

"Баярлалаа." Хэри салифеткыг аван талархлаа илэрхийлэхэд Чанмин намуухан дуугаар, "Чи унтаж чадахгүй байна уу?"

"Ммн." Хэри толгой дохиод жигнэмгээ үргэлжлүүлэн идэж эхлэх аж. Тэр түүний өмнө дүр эсгэх албагүй мэт санагдана. Түүнээс гадна ардаа буугаа бэхэлсэн бөгөөд Чанмин үүнийг харсан эсэхийг тоосонгүй. Тэр өөрийгөө хамгаалахыг л хүсэж байгаа шүү дээ. Чанмин түүний хажууд хоёр сандлын зайтай суугаад түүний өгсөн жигнэмгээс идэж эхлэх аж. Өмнөх өдөр болсон зүйлс одоо юу ч болоогүй мэт нам гүм байгаад Хэри гайхаж байв. Чанмины хэлсэн үгээс тэр анхаарлаа сулруулан бодолд автаж буйгаа анзаарлаа.

"Муугүй шүү." Чанмин шоколадтай жигнэмэг идэхдээ хэлэх бол Хэри нүдээ эргэлдүүлэв. Түүний дурсамжид Чанмин хэзээ ч амттанд дуртай байгаагүй юм сан.

"Яагаад энэ цагт сэрүүн байгаа юм?" хэмээн Хэри түүн рүү харан асуулаа.

"Би унтаж чадахгүй байгаа болохоор. Хэдэн сарын өмнөөс би үргэлж хар дарах болсон... чамтай холбоотой." тэр эргэлзэж байсан ч шударгаар хэлэхээр шийджээ.

"Надтай? Надтай холбоотой?" Тэр шижиг бүхий хариултыг сонсоод нэг гараа удаанаар гүйлгэн буугаа аван цэнэглэлээ. "Тэгээд юун тухай хар дарсан юм бэ?"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now