"Би цадчихлаа, өрөө рүүгээ явлаа шүү.."

Өмссөн шаргал эрдэнийн чулуутай даашинзныхаа хормойг багахан өргөн ширээнээс босоход Ронан хамт цай уух санал тавьж бид хамтдаа зоогийн өрөөнөөс гарав. 

Биднийг гарахад Ронан руу чиглэсэн Ноа-гын Сайласыг байхгүйд эзгүйчилж байна гэх эгдүүтэй гомдол тодхон сонсогдсон юм. 

"Чиний минь дуртай бөөрөлзгөнөтэй цай"

Ронан ийн хэлэн миний урд хамгаас уух дуртай цайг минь тавилаа. 

"Юу бодоод байгаа юмбэ дээ бөөрөлзгөнө минь"

Цайгаа оочлонгоо алсыг ширтэн бодолд дарагдсан намайг Ронаны асуулт бодит байдалд минь авчирав. Үнэн хэрэгтээ би удахгүй болно гээд байгаа хуримын ёслолыг бодоод бодолдоо живж орхисон байсан юм. 

Хэдийн сүй тавиад хорин жил болчихжээ. 

"Сүйн ёслолыг зурс санаад тэгээд хэсэг бодолд дарагдчихаж"

"Тийм ч сайхан үйл явдал байгаагүй ч бидний нэг дурсамж юмдаа тийм ээ.."

Инээх аядан хэлэх түүний дууны өнгө.

Сайхан үйл явдал байгаагүй гэхэд нь би дотроо тэр өдрийн талаар тод гэгч нь санах нь тэр. 

Тиймээ, миний төсөөллөөс хэт давсан зүйл байсан. 

Хуримын цагаан даашинз өмсөөд өөрийн сүйт залуу руугаа цэцгэн замаар алхаж очно гэж боддог тэгэж ч төсөөлдөг байсан байхад миний сүйн ёслол тийм байгаагүй юм.

Үнэндээ хар дарсан зүүд мэт байсан. 

Аймшигтай бас шинэлэг. 

Өөрийн сүйн ёслолоороо би охин биеэ алдсан билээ. 


Manchineel | Сүйн ёс


Эндэхийн сүйн ёслол нь бидний мэдэх сүй тавилтаас тэс өөрөөр явагддагаараа ялгаатай. Тусгайлан бэлдсэн ариун өрөөнд сахиусан тэнгэр өөрийн охин биеэ угсаа залгамжлагчид өгдөг жамтай. 

Тэгэж гэмээн сахиусан тэнгэр Маншенюлд үлдэж болохоор болдог байна. Уг ёсын араас бусад цэвэр цустан ах дүүс сахиусан тэнгэрийн биеэс мөн хүртдэг бөгөөд бүх ах дүүс сахиусан тэнгэртэй нэгдэж дуусмагц сүй хүчин төгөлдөр болдог билээ. 

Гэвч одоогоос хорин жилийн тэртээ тэдгээрийн сүйн ёс хүчин төгөлдөр болоогүй юм. Учир юу гэвэл ах дүүсийн нэг нь зугтчихсандаа тэр. 

Ах нарынхаа эдэлсэн эмэгтэйд хүрч чадахгүй хэмээн уурсаж ариун өрөөг зорилгүй хэдэн сараар алга болчихсон. Тиймд сахиусан тэнгэр Лиллианы сүйн ёс хүчин төгөлдөрт тооцогдодгүй бөгөөд удахгүй болох хурим нь хүртэл эргэлзээтэй байгаа юмсанж. 

Тунчиг эргэлзээтэй. 

Түүнийг сахиусан тэнгэр болсон гэдэг ч бүрэн сахиусан тэнгэр болж амжаагүй байгаа нь үнэн. Тиймээс л аль жар дал бүр зуун жилийн дараа хийдэг хуримыг нааш нь болгож урагшлуулсан нь ийм учиртай. 

Сүйн ёс. 

Удмын бүх гишүүд буюу ах дүүсийн шингэн цөм бүгдээрээ сахиусан тэнгэрийнхтэй холилдох ёстой. 

Тийм байж л гэмээн удмын цэвэр цус тасрахгүй үргэлжилнэ.

Нулимс урсах ёстой. 

Тэгэж гэмээн үргэлжид үргэлжлэх жаргал эхэлнэ.

Цус урсах ёстой. 

Ийм байж гэмээн үүрдийн зүдгүүр тэдгээрээс холдож явна.

Хөлс бас урсах ёстой.

Ингэж л гэмээн үүрдийн тэнцвэрт байдал хадгалагдана. 

Бүх зүйл тэнцвэртэй орших ёстой. 

Сахиусан тэнгэр хүртэл тэнцвэрийг хадгална. 

Эр эмийн жаргалаа эдлэх мөчийг эр эмийн ариун ажил хэмээдэг авч үнэн хэрэгтээ энэ нь нүгэл бузарт тооцогдоно. Тиймд сахиусан тэнгэр хүртэл нүгэл үйлдэж гэмээн бүрэн утгаараа сахиусан тэнгэр болдог гэнэ билээ. 

Сахиусан тэнгэрийн үйлдэж болох нүгэл нь эр эмийн үүлэн борооны л ажил байх аж.



Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


- 𝓡

방탄소년단: 𝐌𝐀𝐍𝐂𝐇𝐈𝐍𝐄𝐄𝐋Where stories live. Discover now