Албан ёсоор үерхэж байгаа

1.6K 164 6
                                    

Өндөр үнэтэй зочид буудлын хамгийн дээр байрлах ресторанд 2 залуухан эр өглөөний цайгаа зооглож байлаа. Тун чиг царайлаг япон залуусын хажуугаар зөрсөн бүсгүйчүүл тэдний нэг нь алдартан болохыг төвөггүй таньцгаах аж.

Юүта эелдэг загнан өөртэй нь мэндэлсэн болгон руу хариу инээмсэглэх бол Юүто түүний хоосон аяганд цай дүүргэн сууна. 

-Адачи гэр бүлийн отгон хүүгээр цай аягалуулна чинээ санасангүй, эгч нарын чинь тухай дуулаагүй ч эцэг тань ганц хүүгээ их сайн хүмүүжүүлжээ дээ?

-Та ингэж ёсорхоод яахнав дээ. Сүйт бүсгүйнхээ ахад энэ зэргийн хүндлэл үзүүлэх нь байдаг л зүйл

Юүта "сүйт бүсгүй" гэх үгийг сонсоод золтой л ууж байсан цайндаа хахчихсангүй. Ширээн дээрх хуурай салфеткаар уруулаа хөнгөн дарж арчаад хүчлэн инээмсэглэлээ.

-Сүйт бүсгүй..? Адачи гэр бүл уламжлалын дагуу өндөр төлбөр төлсөн тухай сонссон ч ердөө нэг шөнийн явдал гэж бодсон юмсан. Зүгээр ч нэг ивээн тэтгэгч нарынх нь нэг биш сүйт залуу нь болохоор зориглосон гэж мэдсэнгүй. 

-Угаас Мёүи хүрээлэн болон манай гэр бүлийн хооронд л хийгдсэн тохиролцоо болохоор сүйн ёслол хүртэл нууцлахаар шийдсэн хэрэг л дээ. Гэсэн ч та бол Минагийн төрсөн ах шүү дээ, үүнийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр ядаж таньд түрүүлээд мэдэгдэе гэж бодсон юм

Юүта хүндээр санаа алдан өөр лүү нь ширтэх олон нүднээс зугтахыг хичээн хөлөрч буй алгаа өмдөндөө шудрах зуур Юүто түүний тухгүй байдлыг анзаарсан мэт хамгаалагчдаа дуудан танхимаас хөндлөнгийн хүмүүсийг гаргахыг тушаалаа.

Юүтогийн хамгаалагчид ресторанд үйлчлүүлж байсан хүмүүст нөхөн төлбөр өгж учир байдлыг тайлбарлан бараг л хөөх шахуу юм болж байж рестораныг хоослоод эцэст нь тэр давхрын хяналтын камеруудыг унтраахаар зочид буудлын зоорийн давхар луу уруудав.

Залуу ноён Накамото эргэн тойрноо нэг гүйлгэж харчихаад зангиагаа суллахад Юүто одоо ч түүнд тал засан хүйтэн ус дөхүүлнэ.

-За тэгэхээр ноён Адачи, таныг юу бодож дүүтэй минь гэрлэх гээд байгааг мэдэхгүй ч..энэ санаагаа ор тас мартсан нь дээр байх. Яаж тань шиг язгууртан удмын угсаа залгамжлагч дорд гейшатай ураг барилдаж болох билээ? Санаанд багтамгүй юм

Юүтагийн уруул татвалзах нь уурлах , жигших хоёрын голд байгааг нь илтгэж байна уу гэлтэй. Тэрээр сэтгэлийнхээ гүнд ямар ч аргаар хамаагүй дүүгээ жаргалтай байлгана гэж өөртөө амласан тул энэ зэргийн жүжиглэлт, тэр зэргийн хатуу үгийг тоомжиргүй урсгах аж.

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now