Зочин

2K 178 14
                                    

Залуухан бүсгүй Mariya Takeuchi- Plastic love гэх дууг аялангаа өглөөний цай бэлтгэн зогсоно. Эв хавгүй овоолж боосон үс нь нүүр лүү нь сагарч унжсан ч тэр үүнд нэг их төвөгшөөсөнгүй , үргэлжлүүлэн өндгөө хутгасаар.

Төдөлгүй Живон нүдээ нухласаар унтлагын өрөөнөөс гарж ирэхэд Мина их л зовинонгуй "Би чамайг сэрээчихсэн үү? Уучлаарай, хэтэрхий их чимээ гаргачихаж" хэмээн бувтнахад залуу эр нүүр дүүрэн мишээж "Зүгээр ээ" гэчихээд угаалгын өрөө лүү зүглэлээ.

Хэсэг хугацааны дараа Мина бэлдсэн зуушаа 2 тавганд хуваан хийх зуур Живон түүний араас тэврэн нэг гараараа хэвлийг нь илбэв.

-Түрүүн их зовуурьтай алхаж байх шиг байсан, одоо ч өвдөж байна уу? Уучил, би түрүүлж босоод цай бэлдэх хэрэгтэй байж

Түүний нойрмог хоолой зүрхийг минь чичрүүлж улмаар хэрхэн зөв амьсгалах ёстойг ч мартагнуулна.

Анх удаа түүний хоолойг сонсохдоо "Ийм баргил дуугаар загнуулвал айсандаа уйлж ч мэдэх нь ээ" хэмээн бодож байсан ч одоо бол түүнээр хараалгаад ч болов хоолойг нь сонсож суухыг хүснэ.

Энэ бол миний Ким Живоныг шохоорхож эхэлсэн анхны хором байлаа.

Залуу эр бүсгүйг өөрлүүгээ татаж энхрийлэн үнсээд "Дараагийн удаа түрүүлж сэрчихээд өрөөнөөс өлмий дээрээ гэтэж гарахаар төлөвлөсөн бол эртхэн сануулж байгаарай. Охидын л нэгэн адилаар, би ч гэсэн өглөө орондоо ганцаараа сэрэх дургүй" хэмээн шивнэлээ.

Тэдний ард байрлах ханан дээр жаазтай бичиг өлгөсөн байх агаад түүн дээр бийрэн бичлэгээр их л чамбайлан бичсэн ишлэл үзэгдэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэдний ард байрлах ханан дээр жаазтай бичиг өлгөсөн байх агаад түүн дээр бийрэн бичлэгээр их л чамбайлан бичсэн ишлэл үзэгдэнэ.

"Хайрлах нь диваажингийн гялбааг хүртэх явдал юм"

...

Живон хуваарьт ажлаа дуусгаад гэртээ тор дүүрэн амттантай ирж харин хэтэрхий оройтсон үедээ өлмий дээрээ алхсаар бүсгүйн дэргэдүүр орж хэвтэнэ. Түүний хувьд жижигхэн орон дээр багтаж ядан нэгэндээ наалдан нойрсох нь юу юунаас илүү эгэл аз жаргал байлаа.

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now