Гейшагийн удам

4.4K 214 8
                                    

Нэг л өдөр чамд алдартанд биеэ үнэлэх санал ирвэл яах вэ?

...

Үүрийн 4 цагт хуучны орон сууцан дахь 2 өрөө буйдхан байрны хаалга удаанаар онгойж шаргал үстэй залуухан бүсгүй өндөр өсгийт дээрээ тогтож ядан гуйвсаар орж ирлээ.

Тэрбээр жижиг гар цүнхээ шал руу шидчихээд шуудхан угаалгын өрөө лүү зүглэх бол цүнхэн доторх гар утас нь ашгүй нэг юм интернэтэд холбогдлоо гэсэн шиг зогсоо зайгүй мэдэгдэл ирснийг илтгэн хангинана.

Төдөлгүй өнөөх эмэгтэй шаргал үсээ гараараа самнаж боосон чигтээ угаалгын өрөөнөөс гарж ирмэгцээ бариу хар даашинзаа ум хумгүй тайлж цүнхнээсээ утсаа гаргаж авав уу үгүй юу шуудхан ор луугаа үсэрлээ.

Жаалхан охиноос ханхлах алкохолны үнэрийг нээлттэй салхивчаар орж ирэх тэнэмэл салхи сарниулна.

Бүсгүйн утас зогсолтгүй ирэх мэдэгдлээс болж халсан байх агаад жаалхан охин их л төвөгшөөнгүй "Ахх, ахиад л мэдэгдлийг нь унтраахаа мартчихаж" хэмээн бувтнана.

Бүсгүйн утас зогсолтгүй ирэх мэдэгдлээс болж халсан байх агаад жаалхан охин их л төвөгшөөнгүй "Ахх, ахиад л мэдэгдлийг нь унтраахаа мартчихаж" хэмээн бувтнана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сошиал хаягууд дээрээ цөөнгүй дагагчтай, цэл залуу хэдий ч баян тансаг амьдралаараа гангарах дуртай энэ эмэгтэйг Мёүи Мина гэнэ.

Дагагчдынх нь цөөн хэдэн хувь нь түүнийг баян айлын эрх дураараа өссөн хүүхэд хэмээн үзэж алтан халбага зууж төрсөнд нь сэмхэн атаархах бол үлдсэн хэд нь жаалхан охиныг "ивээн тэтгэгчтэй" байх хэмээн хардацгаана.

Хүмүүсийн үзэж буйгаар бол хэзээ ч ямар нэг ажил хийж байгаагаа харуулж аль эсвэл хуваалцаж байгаагүй жаахан охин өдөр тутмын амьдралдаа бренд хувцас өмсөж тансаг ресторанд хооллох нь боломжгүй зүйл юм гэнэ. Тэр бүү хэл шөнө бүр зугаа цэнгэлийн гудамжаар хэсүүчлэх нь яавч энгийн нэг ажилчин ангийн даруухан эмэгтэйн амьдрал биш юм байх.

Гэсэн ч энэ бүхнийг үл хэрэгсэн хатагтай Мёүид "янхан" нэр зүүлгэж дөнгөсөн зүйл бол түүний цайвар арьстай төгс зохицох алтан шаргал үс ажгуу.

[ GEISHA ] completedWhere stories live. Discover now